Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа. -Энэ онд цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотойгоор инфляци өсөх хүлээлттэй байгаа талаар Монголбанкны тайланд дурдсан байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье. -Цалингийн өсөлттэй холбоотойгоор эрэлтийн шалтгаантай инфляци өсөхөөр хүлээгдэж байгаа. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн өсөлтийг бид харьцангуй бага байхаар төсөөлж байсан