Жаргал охин зургийн хэрэгсэлтэй цүнхээ дааж ядан ангидаа орж ирэв. Багаасаа л зураач болно гэж хатуу шийдсэн авьяаслаг охинд багшийн даалгасныг зурах тийм ч хэцүү байсангүй. Саяхнаас тэдний сургуульд багшлах болсон дунд эргэм насны эр Гэрэлсүхийг олон улсад үзэсгэлэнгээ гаргасан сайн зураач гэдгийг бүгд мэднэ. Зураг зурж эхлэж буй жаахан хүүхдүүдэд