Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хилийн чанад дахь 45 улсаас  10.583 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан  байна. Дэлхий даяар тархсан  өнцөг булан бүрээс ирэх хүсэлт гаргаж байна. Дараагийн агаарын замаар авах төлөвлөгөөг 6-р сард шадар сайдаар батлуулаад байна. ОХУ 9068 иргэнийг авто зам агаарын замаар авчирсан байна" гэлээ.