Сирийн дүрвэгчдэд 17 улс орон тусламж үзүүлэхээр болсон байна

Иргэний дайны улмаас эх орноосоо дүрвэж буй Сирийн ард иргэдэд АНУ, Франц, Австрали зэрэг 17 улс тусламж үзүүлэхээр болжээ.

Дайны улмаас 100 мянга орчим хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн хөрш зэргэлдээ орнуудад дүрвэсэн гэх баримт байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээр дурьдсан улсууд арван мянга орчим дүрвэгчдийг хүлээн авахаар болсон ба энэ төсөл 2014 оноос хэрэгжиж эхлэх гэнэ.

Харин ОХУ-ын хувьд НҮБ-ын дүрвэгчдийн хэргийг хариуцсан албанд арван сая ам.доллар шилжүүлээд байгаа бөгөөд цаашид ч эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

 

Х.Көгершин


URL:

Сэтгэгдэл бичих