Мурсиг тагнуулын хэрэгт буруутайг тогтоов

65cacacedce9d04b30d925d873a77972_LКАИР. /Prensa Latina/. Египетийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухамед Мурсиг эсэргүүцэгчдээ хөнөөх тушаал өгч, төрийн өмч шамшигдуулсан хэрэгт сэжиглэхийн сацуу тагнуулын хэрэгт татсан тухай Египетийн Прокурорын ерөнхий газраас мэдэгдэв.

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний 35 гишүүнийг “гадаадын байгууллагуудтай хамтран террорист хэрэг үйлдсэн, гадаад улсад Египетийн цэргийн нууцыг задалсан, өөрийн бүлэглэлийн олон улсын зорилгыг биелүүлэхийн тулд  цэргийн болон террорист сургалтыг санхүүжүүлсэн” хэрэгт буруутгаж байна. 2011 оны эсэргүүцлийн томоохон жагсаалын улмаас огцорсон, өмнөх Ерөнхийлөгч Хосни Мубаракийн Засгийн газрын эсрэг үйлдлийнхээ төлөө хоригдож байх хугацаандаа шоронгоос оргосон хэрэг ч Мурсигийн гэмт хэрэгт нэмэгдэн оржээ.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг Палестины лалын “ХАМАС”, Ливаны “Хезболла” зэрэг бүлэглэлүүдтэй хамтран “Египет болон хилийн чанадын улсуудад зэвсгийн наймаа хийх, Газын зурвасын тус бүлэглэлийн гишүүдэд зориулсан цэргийн сургуулилт зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэх төлөвлөгөөг санхүүжүүлсэн” гэж үзсэн аж.
Мурсиг төрийн эргэлт болсон долдугаар сараас л тагнуулын хэрэгт сэжиглэж байсан хэдий ч энэ талаар өнөөг хүртэл албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй юм.
Л.Урангуа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих