УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Алангуа эхийн баримал, нэг сая төгрөгөөр шагнуулжээ

nyamdorj

“Дэлхийн энхийн их наадам” ТББ-аас “Peace Award 2013” буюу “Энхийн шагналтан”-ыг  тодруулах ажиллагаа болжээ.  Энэ удаагийн “Энхийн шагналтан”-аар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорсон байна.

Түүнийг Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө өөрийн мэдлэг, авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн, өөрийн салбартаа хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн гурав дахь удаагийн “Энхийн шагналтан”-аар тодруулсан байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Алангуа эхийн баримал, шагналын батламж бүхий нэг сая төгрөгөөр шагнажээ.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага болон төрийн, нийтийн байгууллага, эрдэм шинжилгээ болон боловсролын байгууллага, хувь хүний төлөөллөөс “Энхийн шагналтан”-ыг тодруулдаг бөгөөд 2011 оны анхны шагналын эзнээр Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд СГЗ Д.Цахилгаан, 2012 онд Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар тус тус хүртэж байжээ. “Энхийн шагналтан”-ы эзнийг байгууллага, хувь хүмүүсийн зүгээс нэр дэвшүүлсэн зүтгэлтнийг тусгай комиссоор нягтлуулан шүүж шалгаруулдаг уламжлалтай аж.

nyamdorj5

nyamdorj2

nyamdorj3\

nyamdorj4


URL:

Сэтгэгдэл бичих