“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг баривчилжээ

40337“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг Дарханы цагдаагийн хэлтсийнхэн өчигдөр баривчилсан байна. Түүнийг 2006-2009 он хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь ерөнхий нябо-гоор нь н.Наранцэцэг гэдэг хүн ажиллаж байжээ. н.Наранцэцэг нь үйлдвэрийнхээ тамга, тэмдгийг хуурамчаар ашиглаж мөнгө завшсан хэргээр шалгагдаж буй аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор Т.Ганболдоос хэд хэдэн удаа байцаалт авах хүсэлтийг хуулийнхан гаргасан боловч тэрбээр хуулийн байгууллагынхны хэлсэн цагт очиж мэдүүлэг өгөөгүй байна. Иймд түүнийг мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх үндэслэлээр саатуулжээ.

Т.Ганболд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад дараа нь Толдстрим инк” компанийн нэр дээр “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан хэмээгдэж байсан юм.

Г.ЯЛГУУН http://tur.mn/?p=5370


URL:

Сэтгэгдэл бичих