“Гурван охин” хамтлагийн Анхмаагийн нөхөр жүжигчин Бэки шүүхийн хаалга татжээ

beki-anhmaaМанай олны танил урлаг, улс төр гээд олон эрхмүүд шүүхийн хаалга татаж байсан түүх бий. Үүнийг нэг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргал шүүхийн хаалга татаад амжжээ. Тэрээр түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болох байсан ч шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцсан гэнэ.
Тодруулбал жүжигчин Т.Билэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих