Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход туслана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн төлөөлөл хорих 429-р ангийн офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн талаар танилцуулж, “Хорих ангиас суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвтэй сургалт зохион байгуулсан байна. Сургалт нь хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх, ажилд ороход тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга замыг зааварчилах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг сэдвээр явагдсан бөгөөд сургалтын үеэр Хорих 429 дүгээр ангид алба хааж байгаа офицер, ахлагч нар Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаанд оролцох, өөрийн анги дээр Залуучуудын салбар зөвлөл байгуулах талаар тодорхой саналуудыг дэвшүүлж хамтран ажиллахаар болсон юм.

10270166_663483947021983_668780219_n 10306897_663483950355316_1675938564_n 10331556_663483943688650_825958202_n


URL:

Сэтгэгдэл бичих