МУГЖ Т.Ариунаа: Миний хоолойг Сараа дүгнэхгүй

1031МУГЖ дуучин Б.Сарантуяа саяхны нэгэн ярилцлагадаа “мөнхийн өрсөлдөгч” болох МУГЖ Т.Ариунааг залуудаа сайн дуулдаггүй байсан хэмээн шударага хэлээд авсан билээ. Тэр ч бүү хэл, түүнийг туршлагатай л болохоос яг хоолойн царын хувьд сайнгүй гэж бодож явдгаа ч нуугаагүй. Нэгэн үе хамтдаа урлагийн ертөнцөд алхаж Монголын рок попын томоохон төлөөлөл болсоор ирсэн дуучид маань хэвлэлээр маргалдаж эхэлсэн бололтой. Тэрээр өөрийг нь муу дуучин хэмээн “гоочилсон” дуучин Б.Сарантуяад хандан “Миний хоолойг Сараа дүгнэхгүй. Миний хувьд тэгж их хашгирдаггүй л дээ. Сараа тэрийг хэлээгүй байх. Ер нь бол хашгирснаар хоолойн цар хүрээг тодорхойлдоггүй. Дээрээс нь бид чинь одоо нас хэд билээ. Бас ч гэж багагүй насыг зооглоод явж байна. Тиймээс тодорхой хэмжээнд хоолой цуцах ч юм уу тийм зүйл байлгүй яах вэ. Хүн бүр л хөгширдөг шүү дээ. Дуучин гээд үргэлжийн сайхан хоолойтой байна гэж байхгүй. Түүнийг Сараа бас өөрөө мэдэж байгаа болов уу. Гэхдээ миний хоолой хэр вэ гэдгийг ард түмэн дүгнэнэ үү гэхээс Сараагийн дүгнэдэг зүйл биш болов уу” хэмээлээ.

ugluu.mn


URL:

Нэр: оогий Огноо: 5 November 2014

Сараа чинь ард түмний нэг хэсэг шүү дээ,Ариунаа чи ер нь уучилаарай болчихжээ,,,даруухан байж Сараагаас суралц

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.