Ж.Батсуурь дарга аа, Сүхбаатарчууд амьд явах эрхтэй

8-1-28Л.Байгаль

Сүхбаатар аймаг  Дорноговийн Улаанбадрах сум шиг  ураны хор хөнөөлд нэрвэгдэхийн даваан дээр, газар нутаг, хүн, мал нь аюулын ирмэг дээр очоод байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харанга дэлдэх болсон. Тус аймгийн Онгон суманд  Францын “Арева” группийн  охин компани болох “Кожеговь” ураны хайгуул эхлүүлсэн нь иргэдийн эсэргүүцэл,  байгаль хамгаалагч, уран эсэргүүцэгч ТББ-уудын шаардлагатай тулгараад байгаа. Тэгвэл энэ талаар хяналт тавьж, хариуцлага нэхэж шаардсан “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ынхныг Сүхбаатар аймгийн

Засаг дарга Ж.Батсуурь хэл амаар доромжилж, зодож танхайрсан тухай мэдээллийг өнөөдөр түүнд зодуулсан байгаль хамгаалагч, төрийн бус байгууллагынхан  хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд  мэдэгдлээ.

Тэд аймгийн Засаг дарга нь яагаад аймгийнх нь байгаль орчны төлөө, ард иргэдийнх нь  эрүүл мэнд, аюулгүй амар тайван амьдралын төлөө яваа байгаль хамгаалагч, эх орончдыг хөөж тууж, хэл амаар доромжлоод зогсохгүй зодож цохиж байгаад гайхаж байна хэмээн ярьж байна.

Өнөөдөр Сүхбаатар аймаг зүүн бүсийн хамгийн олон ураны зөвшөөрөл олгогдсон  бүс нутгийн нэг болжээ. Энэ аймагт нийт 16 ураны хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ. Одоо тус аймгийн Онгон суманд ураны хайгуул эхлүүлээд байгаа “Кожеговь” компани бол өмнө нь Дорноговийн Улаанбадрах суманд хайгуул хийж,туршилтын олборлолт хийснээр  хүн, малын янз бүрийн сөрөг нөлөө илрэх болж, ямар ч арьсгүй тугал буюу амьгүй улаан мах,   найман хөлтэй хурга гарсан зэрэг  гаж төрөлтүүд гарч малчид айж, бухимдаж төр, засагт шаардлагаа тавьж байв. Энэ бүхний эцэст “Кожеговь”-ийн Дорноговь дахь зөвшөөрлийн хугацаа дуусч Сүхбаатарын Онгон сум руу буурь сэлгэсэн байдаг. Тэгвэл байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ, Босоо Хөх Монгол ТББ-уудын зүгээс Сүхбаатар аймгийн Дорноговийн Улаанбадрах шиг болгочихгүйн төлөө хоёр жил шахам зүтгэж, нутгийн иргэд, нутгийн зөвлөлийнхөнтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Тэд Сүхбаатар аймагт гурван ч удаа очсон. Эхний удаа  газар нутгийн байдалтай  танилцсан бол хоёр дахь удаад нь Онгон суманд зөвшөөрөлгүй, хууль бусаар очиж суурьшсан Францын  “Арева” корпорацийн охин компани “Кожеговь” компанийн “Уран дрилинг” хайгуулын ангийг нутгийн иргэдийн хүсэлтээр  очиж буулгажээ.

Харин саяхан буюу баяр наадмын дараахан долдугаар сарын 27-30-нд Сүхбаатар аймгийн Онгон, Асгат сум болон аймгийн төв Баруун-Урт суманд ажиллаад иржээ. Учир нь Сүхбаатар аймгийн Онгон, Асгат, Дарьганга, Наран, Эрдэнэцагаан гэсэн таван суманд хийж буй ураны хайгуулын тусгай зөвшөөрөл наадмын дараахан буюу долдугаар сарын 22-нд дууссан бөгөөд зөвшөөрлийг цаашид сунгуулахгүй байх талаар дээрх сумдын иргэд ихэд тэмцэж байгаа аж. Иймд “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ, Босоо Хөх Монгол ТББ хамтран тус аймагт очсон зорилго, чиглэл, удирдамжаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар ярилцах гэтэл өөдөөс нь хэл амаар доромжлон хараан зүхэж, өрөөнөөсөө хөөн гаргаад “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингийн шанаа руу цохиж танхайрсан  хэмээн байгаль хамгаалагч ТББ-ынхан ярьж байна. Түүгээр зогсохгүй Улаанбаатар руу буцах замд нь тус аймгийн Мөнххаан суманд болон Хэнтий аймгийн төв Чингис хаан хотод цагдаа нар ирж “Ж.Батсуурь дарга та нарыг шалган саатуул” гэсэн хэмээн 2-3 удаа зогсоон 30 минутаас 5 цаг хүртэл саатуулан шалгасан тухай ч тэд хэллээ. Цагдаа нар удтал шалгасан ч ямар ч зөрчил дутагдал байгаагүй тул явуулсан аж.  Тэдний хувьд төрийн түшмэл, аймгийн Засаг даргын энэ мэт ёс зүйгүй байдлаас илүүтэйгээр нутаг орон хордох аюул учраад байгааг Ж.Батсуурь дарга болон нутгийн иргэдэд, нийт монголчуудад сануулах үүднээс дээрх хэвлэлийн хурлыг хийж байгаагаа илэрхийллээ.

Эцэст нь өгүүлэхэд Сүхбаатарт ийм үйл яьдал өрнөж байгаа юм байна. Одоогоос хэдэн жилийн өмнө тус аймгийн уугуул,  чөлөөт сэтгүүлч Сундуйн Мөнхжаргал агсан  “Сүхбаатарчууд Ж.Батсуурийн талаар үнэнийг мэдэх эрхтэй” гэсэн гарчигтай нийтлэл бичиж, тэр дотроо “Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь танаа, 

Сүхбаатарчуудын эдлэх ёстой эрхүүдийн нэг нь, магадгүй хамгийн чухал нь мэдэх эрх, эрх чөлөө гэдгийг сануулахын учир үүнийг бичив. Тэд үнэнийг мэдэх эрхтэй, бас хэрэгтэй. Иргэн миний бие “Засаг дарга Ж.Батсуурь авлигын гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй” гэдэг үндэслэлээр түүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт 2012 оны гуравдугаар сард хандсан юм. Үүнийг хэн нэгний захиалгаар хийсэн мэтээр Ж.Батсуурь Та нэгэн сонинд нийтлүүлсэн ярилцлагадаа ташаарчээ. Үнэнийг мөнгөөр бичдэггүй юм. Тэр тусмаа С.Мөнхжаргал миний бие “Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчээр ажиллаж эхэлснээс хойш 20 шахам жил үзэг цаас нийлүүлэхдээ хэн нэгний захиалга зараалаар, хөлслөгдөн өгүүлбэр тавих нь байтугай цэг хатгаж үзээгүй гэдгийг уг нь Та гадарлах учиртай.

Гагцхүү үнэнийг л олон түмэнд хүргэх, мэдээлэлтэй иргэд, ил тод, нээлттэй засаг л ардчиллын мөн чанар гэсэн итгэл үнэмшлээр бичиж ирсэн минь энэ мэтийн ардчилсан багтай зальт этгээдүүдийг засгийн эрхэнд залахад дэм тус болсонд гүнээ харамсч сууна. “Сүхбаатарын зам” сонин тэртээ он жилүүдэд аймгийн Засаг даргын мэдэлд, түүний төсвөөс санхүүждэг байсан ч бид Засаг дарга Б.Чойжилс үрэн, түүний Тамгын га зар, сумдын Засаг дарга нарыг “зад” шүүмжилж чаддаг байв. Үүнийг гэрчлэх сонинууд өдгөө аймгийн Тамгын газрын архивт хадгалаастай бий. Орж үз, харин бүү устгачихаарай даа. Хэрвээ өнөөдөр Засаг даргын мэдэлд сонин байгаад, сэтгүүлч нь Засаг даргын талаар сөрөг мэдээлэл бичвэл юу болох бол. Лавтай сайн юм болохгүй гэдгийг л сайн мэдэж байна.

Хүмүүс 1990- ээд оноос өмнөхийг, хуучнаа санагалзаад байгаа нь тэдний буруу биш. Өнөөдрөөс илүү амар амгалан, шударга, итгэл үнэмшилтэй байсанд л шалтгаан нь оршиж буй юм шүү. Хэн нэгний захиалгаар хууль, хяналтын байгууллагад хэн нэгнийг өгдөг “мангуу толгой” биш гэдгээ дахин сануулахын сацуу мэдэх эрхийнхээ дагуу Засаг дарга Ж.Батсуурь таны өдүүлсэн байж болзошг үй хэргийн зах зухаас хүргэж байна.

 

Сүхбаатарчууд үнэнийг мэдэх эрхтэй!!!

1. Төмөртэйн цайрын ордод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-иас татварт 2000000000 (Хоёр тэрбум) төгрөг авч бүтээн байгуулалтад зарцуулж байгаа тухай мэдээлэл 2009 онд гарч байсан бол нэг тэрбум 500 саяыг татварт авдаг гэж Засаг дарга хэлжээ. 500 сая төгрөг хаачив?

2. Мөн “Цайрт минераль” компани 200000000 (Хоёр зуун сая) төгрөгийг 2011 оны II улиралд Засаг даргад өгөхдөө “Жавхлант” бөхийн дэвжээ, “Жавхлант шарга” сэтгүүл зэрэг сүхбаатарчуудын санаач лагаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудад дэмжлэг болгож буйгаа мэдэгдсэн байна. Тэр мөнгө эзэд дээ очилгүй хэний халаасанд орсон бэ?

3. Мөнххаан сумын нутагт орших Гөлтгөний ордыг хятадуудад өгөхөөр тохиролцон 710000000(Долоон зуун арав) сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл болон уг ордын 50 хувийг өөрт шилжүүлэх хууль бус саналыг эзэмшигч компанид тавьж байсан тухай мэдээлэл хэвлэл үүдэд гарч байсан. Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Мөнххааны нутагт гөлтгөний орд байхгүй гээд Бүрэнцогтын уурхайг орон нутгийн мэдэлд авч ИТХ-ын төлөөлөгч Ай.Төмөр-Очирт хариуцуулсан гэжээ. Үнэн үгтний амыг хамхих гэсэн Засаг даргын санааг сүх баа тарчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Энэ уурхайтай холбоотой баримт бичиг Мөнххаан сумын Засаг дарга, ИТХ-д огт байдаггүй, тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгааг юу гэж ойлгох вэ. Орон нутгийн өмчит уурхайн Удирдах зөвлөлд таны төрсөн ах Ж.Батмөнх, монгол нэртэй хятад хүн байдаг тухай мэдээлэл ч байна. Яг өнөөдрийн байдлаар Бүрэнцогтын уурхайд 32 хятад хүн ажиллаж байна.

4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Асган толгой хэмээх газарт Хятадын компанид их хэмжээний газар түрээсээр өгсөн үйлдэл нь хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч шүүхийн шийд вэрийг биелүүлэлгүй өнөөд рийг хүрлээ. Яагаад? Хята дуудаас мөнгө аваад тэд нийхээ барьцаанд орсон уу?

5. Мөн сумын нутаг Нүхт дэх гянт болдын ор дыг Монголын нэгэн томоо хон компанид өгч, хариуд нь шан харамж авсан байж болзошгүй байна. Учир нь ордыг ашиглуулах шийд вэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шууд гаргуулан, сүүлд нь сумын ИТХ аргагүйн эрхэнд шахалтаар шийдвэр гаргасан зэрэг нь Танд тэрхүү ордыг худалдах сонирхол их байжээ гэж хэлэхэд хүргээд байна. Дашрамд сануулахад, 2005-2006 онд Нүхт орчимд нэгэн ордыг нэгэн компанид олгох шийдвэрийг танай намын нөхөд гаргуулж, их хэмжээний мөнгө авсан тухай Та нар саяхныг хүртэл ярилцдаг байсан билээ.

6. Баруун-Урт сумын иргэн Н.Батболдын хууль ёсны лицензтэй газрыг булаан авч, “Жавхлант” компанид өгч шан харамж авсан гэх мэ дээ лэл байна. Бүхий л шатны шүүх Засаг даргын энэхүү үйлдэл хууль зөрчсөн болохыг тогтоосон ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй “луу унжсаар” байгаагийн шалтгаан нь бас л мөнгө үү? Аймгийн төвийн А зэрэглэлийн газрыг үнэ төлбөргүй олгосон нь үнэн бол иргэн би хууль ёсоор үнэгүй өмчлөх 0.5 га газраа Баруун-Уртад авахыг хүсч байна. “Жавхлант” компанид өгсөн газраа булааж аваад иргэн надад өгч болохгүй юу?

7. Иргэн н.Энхбаатар нарын хууль ёсны орон байрыг хүчээр буулгасан нь хууль бус болохыгтогтоосон ч шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн. Хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрыг ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан мэтээр хэвлэлүүдээр удаа дараа мэдэгдэж байгаад чинь гайхах юм.

Долоо бай тугай нэг иргэний газрыг дээрэмдэж авах эрх мэдэл Засаг даргад байхгүй. Тэр тусмаа либерал чиг баримжаатай гэх Ардчилсан намын дарга хүний эрх, эрх чөлөө бүхний дээр гэдгийг мэддэггүй юу, эсвэл намын үзэл баримтлал гэх нь хоосон тунхаг юм уу. Хамгийн аймшигтай нь байраа буулгуулахгүй гэхдээ хаалгаа дарж зогссон бал чирхан хүүхдийг цагдаа авч чулуудчихаад гэрийг нь нураахыг монголчууд цэнхэр дэлгэцээр харсан.

Хэрвээ арав, хорин жилийн дараа тэр хүүхэд Засаг даргын хоёр давхар, 200 метр квадрат хаусыг буулгаад хаячихвал яах вэ? Шийтгэх үү, шагнах уу. Ирээдүй хойчоо ингэж хүмүүжүүлж байгаагаа ойлгох ухаан алга уу.

8. 2008 оны УИХ-ын сонгуульд “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлснийхээ хариуд 60 сая төгрөг авч хаус барьж байгаа тухай мэдээлэл тухайн үед тарж байсан. Тэгвэл Баруун-Урт хотын төвд орон сууцны зориулалтаар “Монос” компанид газар олгох шийдвэрийг гаргасан нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг биш үү.

Эмийн компани яагаад орон сууцны барилга барих бо лов, бас “Монос”-ын Л.Эрдэнэчимэг Сүхбаатарт орон сууц барьж буян үйлдэж буй мэтээр олон түмний тархийг эргүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Аймгийн төвийн хамгийн ашигтай байрлалыг мөнгө, эрх мэдлийн хэлхээ холбоогоо ашиглан авчихаад өндөр үнэтэй орон сууц барьж, сүхбаатарчуудыг өрөнд унагаж буйгаа мэдэл гүй сонгуулийн сурталчил гаандаа ашиг лах нь зохистой гэж үү. Орон сууц барьж түрийвчээ зузаалаад ханал гүй улстөрийн ашиг хонжоо хайх нь хэтэрхий шунасан хэрэг болно.

Мөн 2008 оны сонгуулиар ашиглалтад оруулан шоудаж байсан “Монос” компанийн байрыг Засаг дарга Ж.Батсуурь худалдан авсан гэх мэдээлэл байна. Ямар үнээр, ямар эх үүсвэрээр худалдан авсан, яагаад заавал “Монос”-ын барилгыг авах болов, дээр дурдсанаар нэр дэвшүүлэлт, хаус, орон сууцны газар олголт гэх мэтээр ханцуй дотроо наймаалцсаар байх уу?

9. Ер нь яагаад Сүх баатарын биш гадны, мөнгөтэй хүмүүсийг Ардчилсан нам дэвшүүлдэг болов,сүүлийн үед. 2008 онд “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг нэр дэвш үүлсэн. Энэ удаа “Бодь” группын ерөнхийлөгч М.Зоригтын нэр гараад чам гүй уд лаа.

Аавынхаа амьд мэндэд нут гаар нь нэг ч үзэгдээгүй хүн гэнэт “нутгаа санаж”, бүр намаа орхин (ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан) Ардчилсан намаас нэр дэвших болсон нь Засаг даргын хорон санаа юу? 2008 оны сонгуулийг Л.Эрдэнэчимэгээр “даал гаж” Засаг дарга болсон Ж.Батсуурь 2012 оны сонгуулийг М.Зоригтын мөнг өөр хийх нь ээ гэлцэж байна. Үнэн л гэж бодогдоно.

10. Хөрөнгө орлогын мэдүүлгийг чинь үзвэл Голомт банкинд 850 сая төгрөгийн өртэй гэжээ. Тийм атал Голомт банкны толгой групп болох “Бодь”-ийн ерөнхийл өгч М.Зоригтыг УИХ-д нэр дэвшүүлэхээр үйлчлээд байгаа чинь эрх ашгийн маш том зөрчил гэдгийг сануулъя.

Бүр Голомт банкны зээлийн барьцаанд сүхбаатарчуудын саналыг тавьсан юм биш үү гэж бодож болохоор байна. Мөн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүний суудлаа М.Зоригтод өгөхдөө ямар тохиролцоо хийсэн бол гэх асуулт ч өөрийн эрхгүй гарна.

11. Сүхбаатар аймгийн Соёлын ордны барилгыг “Бодь” групп кино театр болгож буй тухай мэдээ үргэлж шахам цацагдах боллоо. Энэ чинь зүгээр л бизнес шүү дээ. Л.Эрдэнэчимэг барилга барьж мөнгө олж байгаатай л адил.

Гэтэл их л сайхан зүйл бүтээж буй мэтээр сурталчилж, Монголдоо гуравдугаарт орох театрт ч гэх шиг ярих болов. Засаг дарга яагаад “Бодь”-ийн кино театрыг сур талчлах болов. Харин ч энэ барилгыг, газрыг яагаад “Бодь” групп авав, ямар нэгэн сонгон шалгаруулалт болсон уу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.

12. Хөрөнгө орлогоо зөрүү, буруу мэдүүлсэн гэх мэдээ лэл сүүлийн үед цацагдаж байна. “Датуком” гэдэг компанийн хувь эзэмшдэгээ нуусан л гэнэ. Тийм гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн компани, бизнесгүй хүн дөрвөн жилд хагартлаа бая жиж, нийслэлийн А бүсэд ши нэ байрны нэг давхрыг бүхэлд нь худалдан авч чадах уу?

Энэ мэт авлигын гэмт хэрэг өдүүлсэн байж болох баримт, сэлт олныг жагсааж болохоор байна. Бүр Авлигатай тэмцэх газраас шалгахаар очсон мөрдөн байцаагчдыг “зөөлрүүлэх” санаатай Ардчилсан намын аппаратад ажилладаг нэг эмэгтэйн нөхөр цагдаагийн ажилтан байсан залууг “хөлсөлсөн” тухай мэдээлэл ч сонсдож байна.

“Засаг дарга өмгөөлөгч Ц-ийн машинд бензин хийж өгч байна”. Хүмүүс ингэж ярьж байна. Сүхбаатар аймаг жижигхэн шүү дээ, юу ч нуух аргагүй. Тэгээд ч сүхбаатарчууд үнэнийг мэдэх эрхтэй.

Эцэст нь, албан ту шаалаа гагцхүү амин хувийн ашиг сонирхлоор хөтлөн гараасаа илүү амаа хөдөл гөгч, хээл хахуулийн торонд орооцолдон, хүний эрх эрх чөлөө, үндэсний эрх ашгийг умартагч, ардчилсан, бүтээгч дүртэй Засаг дарга Ж.Батсуурь нарыг шударга ёс, үнэний өмнө бөхийлгөхийн төлөө үзгээ түр хойш тавин тэмцэх болсноо мэдэгдье.

Шударга ёс, үнэнийг чин сэтгэлээс хүсэгч иргэн С.МӨНХЖАРГАЛ” хэмээн дурдаж байв /Эх сурвалж: UNEN.MN/ . Хэрэв сэтгүүлч С.Мөнхжаргал агсан  өнөөдөр амьд сэрүүн байсан бол “Ж.Батсуурь дарга аа, Сүхбаатарчууд амьд явах эрхтэй” хэмээн бичих байсан биз.

Хэдийгээр шаардлага тавиад очсон байгаль орчны төлөө ТББ-ынхныг Засаг дарга нь ч шанаадаж зодоод буцаалаа ч гэлээ Сүхбаатарчууд амьд явах эрхтэй.


URL:

Сэтгэгдэл бичих