Ж.Батсуурь сайдын БНХАУ-д хийх айлчлал цуцлагджээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн БНХАУ-д хийх айлчлал цуцлагджээ.
Харин өмнө нь УИХ, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалтад оролцох төлөөлөгчид, Шадар сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын айлчлал цуглагдсан билээ.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Москва хотноо болж буй Ази номхон далайн улс орнуудын Зам, тээврийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ гурван улсын хооронд зам, тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан ч гарын үсэг зурах хэлэлцээр нь цуцлагдсан юм. Үүнийг Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
URL:













