Владимир Путины “Шууд ярилцлага” –ын онцлогууд /видео бүрэн эхээрээ/

39fe9943ec4d7b025aacb58e8517689c_x3“Владимир Путинтэй шууд ярилцах шугам” анх 2001 оны 12-р сард эфирээр цацагдсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ард түмэнтэйгээ харилцах энэхүү хэлбэр түүнээс хойш уламжлал болон тогтсон юм.

13 дахь удаагийн “Шууд ярилцлагын” гол онцлог нь эдийн засгийн талаарх олон чухал асуудлууд тавигдсан явдал байв.  2015 оны энэ загвар бас хэд хэдэн зүйлээр өмнөхөөс ялгагдаж байлаа.

Ерөнхийлөгчийн шууд ярилцлагын ихэнх цагийг Орос дахь нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, хямралын талаарх асуултууд эзэлж, тэдгээрт хариулав. Харилцан ярилцлага 4 цаг орчим үргэлжиллээ. Энэ нь 2013 онд 5 цаг орчим үргэлжилснийг бодвол арай богино юм.

Нийт 75 асуулт тавигдаж, нэг асуултад дундажаар 3 минут хариулсан бөгөөд танхимаас 19 асуулт, шууд холболтоос 11 асуулт тавигдлаа.

Анхны шууд холболт Степаново суурингаас холбогдов. Костром мужийн нэгэн фермер төрийн дэмжлэгийн талаар асуулт тавилаа.

Саратов мужаас ирсэн анхны дуудлагаар цахилгаан галт тэрэгний талаар асуулаа.  Мөн Красноярскийн хязгаараас түймэрт бүх зүйлээ алдсан хүмүүст хэрхэн туслах талаар анхны видео асуултаар тодрууллаа.

Одоо зарим онцлогуудыг дурдъя. Хаана ерөнхийлөгч удаан хариулж, юунд хоёрхон үгээр хариулав гэх мэт.

Путин тэтгэврийн шинэчлэлийн талаар хамгийн удаан тайлбарлав. Үүнд 6 минут 5 секунд зарцууллаа. Харин эрүүл ерөнхийлөгч байхын тулд “их унтах” гэж 14 секундэд буюу хамгийн богино хугацаанд хариуллаа. Энэ бол Нальчикаас нэгэн залуухан үзэгчийн видео асуултад өгсөн хариулт юм.

Сэдвүүдийн хувьд авч үзвэл: эхний байранд мэдээж, эдийн засаг байлаа. Хямрал, импорт орлуулалт, банкны салбар гээд нийт 55 минут зарцуулагдав. Дараагийн байранд нийгмийн салбар орж байна. Хакас болон Зайбайкальскт гарсан түймрүүд, цахилгаан галт тэрэг, тэтгэврийн шинэчлэл, эрүүлийг хамгаалах зэрэгт 27 минут оногдлоо.  Гуравт, гадаад бодлогын талаар оров. Баруунтай хэрхэн харилцах, “Исламын улс”, БРИКС-ийн холбоотнууд зэрэгт 22 минут орлоо.

Украины асуудал /Минскийн хэлэлцээр, хий нийлүүлэлт, дүрвэгсэд, ерөнхий нөхцөл байдал/- 20 минут, Дотоод улстөрийн бодлого /Немцовын аллагын мөрдлөг, улсын корпорацийн ажилтнуудын орлого, нисэхийн тээвэрлэлт/-д 15 минут зарцууллаа.

Цааш нь, газарзүйн байршлын хувьд авч үзье. Төрийн тэргүүний хариулж амжсан асуултуудаар тооцоолоход, Москва болон Москва муж, мөн Новосибирск, Костром, Саратов мужууд, Алс Дорнод, Приморийн хязгаар, Владимир муж, Ростов, Доод Тагил, Хакас, Краснодарын хязгаар, Ярославль болон бусад олон газрууд “Шууд ярилцлагын” карт дээр бүртгэгджээ.

Ерөнхийдөө, энэ удаагийн “Шууд ярилцлага” янз бүрийн шугамаар ерөнхийлөгчид гурван сая гаруй асуулт илгээснээрээ дээд амжилт тогтоогоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих