Хөрөнгийн биржийн арилжаа эрс өсчээ

5-5-20_700x700

Монголын Хөрөнгийн  бирж энэ оны эхнээс “Маркет мекро” гэдэг шинэ тогтолцоог нэвтрүүлж  Засгийн газрын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд арилжсан ажээ. Үүний үр дүнд арилжааны үнийн дүн эрс өсч түүхэндээ анх удаа  хөрөнгийн бирж энэ  дөрөвдүгээр сард 55 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ.  Энэ оны эхний гурван сард гурван жил алдагдалтай ажиллаж байсан Хөрөнгийн бирж  ийнхүү ашигтай ажиллажээ. “ Энэ нь арилжаа сэргэж байна гэсэн үг. Хөрөнгийн бирж  арилжааны шимтгэлээс орлого олдог. Цаашдаа арилжааны шимтгэлээ бууруулахаар болсон. 0.15  хувь хүртэл бууруулахаар журамдаа оруулсан. ТУЗ баталсан байгаа. Санхүүгийн Зохицуулах Хорооноос батламжлах  л үлдээд байна”  гэж Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч  Д.Ангараг ярилаа.   Арилжааны шимтгэл буурна гэдэг үнэт цаас гаргаж арилжих гэж байгаа  этгээд, ЖДҮ болоод хөрөнгө оруулагчдад ашигтай.  Ингэснээр төр тэднийг дэмжиж байгаа юм. Хөрөнгийн бирж дээр олон компани ирж байгаа гэнэ.  ЖДҮ эрхлэгч нарыг дэмжсэн “ 888 төсөл” , ХААЯ- тай хамтарч  өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлээс  “Хөрөнгө оруулах боломж” уулзалтыг хийсэн. Энэ ажлын үр дүнд 10 боломжит компанийг хөрөнгийн зах зээлд гаргахаар болжээ. ЖДҮ эрхлэгчид төслүүдээ   Андеррайтерийн компаниудад танилцуулах ажил  үргэлжилж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих