Урсдаг шатанд гацаж амиа алджээ

1a1a81a24336f01b5a40784f24b650f3_L

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын “AZG” худалдааны төвийн урсдаг шатны тавцан унаж, шатны завсарт нэгэн эмэгтэй гацаж амиа алдсан бичлэг цахим хуудсанд нийтлэгджээ.

Уг эмэгтэй хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд тавцан унах үедээ хүүхдээ дээш гарган амийг нь аварсан байна.

Шатны завсарт гацсан эмэгтэйн цээжин бие ил гарсан байдалтай хүүхдээ дээш түлхэж байв. Энэ үед урсдаг шатны хажууд, эмэгтэйн ойролцоо байсан худалдааны төвийн ажилтан хүүг татан авч буй дүр зураг бичлэгт буужээ.

Өөр хоёр ажилтан төл удалгүй урсдаг шатанд гацсан эмэгтэйг татан гаргах гэж оролдсон боловч чадалгүй эмэгтэйг доош алдсан байна.

Үүнээс дөрвөн цагийн дараа гал сөнөөгч болон аврах албаны хүмүүс урсдаг шатыг эвдэн эмэгтэйг гаргасан боловч тэрбээр аль хэдийн нас барсан байжээ.

Д.Нямтулга montsame


URL:

Сэтгэгдэл бичих