“Ноён уул” дахь алтны ордод “нинжа” нар хууль бусаар халджээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Ноён уул” руу гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар халджээ.

Тэд энэ сарын 10-15-ны өдрүүдэд халдсан бөгөөд алтын шороон ордод бүхий газарт 30 гаруй цооног ухаж алт олборлохыг завджээ. Ингээд аймгийн цагдаагийн байгууллага болон Мандал сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн, тухайн газрын харуул хамгаалтын албатай хамтарч дээрх 800 гаруй гар аргаар алт олборлогчдын үйлдлийг таслан зогсоосон байна. Тэд одоогийн байдлаар 100 гаруй “нинжа” нарыг Мандал сумын цагдаагийн байгууллагад шилжүүл, тэдгээрийн 38 тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болохоор болжээ.

“Ноён уул” дахь алтны орд газрын ашиглалтын лицензийг Канадын хөрөнгө оруулалттай “Центерра Гоулд” компани эзэмшиж байгаа юм.

Тус компани энэ жил чуулганы хуралдаанаар хоёр ч удаа дээрх алтын ордыг эзэмшихээр хуулийн төсөл батлуулах гэсэн боловч гишүүд дэмжээгүй юм.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих