59 настай төгс гоо үзэсгэлэн


 

Өдгөө 59 настай ч гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй харагдах Ясмина Росси гэгч загвар өмсөгч олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж байна. Тэрээр 30 насандаа өөрийн загварын карьераа эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбартаа амжилттай ажиллаж байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн жил хамгийн өндөр үнийн дүн бүхий сурталчилгааны гэрээг хийсэн гэнэ.

Түүнийг харахад хэн ч 59 настай гэж хэлэхгүй. Үс нь бууралтаж, нүүрэнд үрчлээ суусан ч тэр нь төгс сайхан биед нь зохицож харагддаг гэнэ. Ясмина Российг харсан хэн ч 59 настай гэж хэлэхгүй. Ийм сайхнаар нь царай, биеэ авч ч яваа нууцаа тэрээр хуваалцахдаа эрүүл зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэжээ.

Ясмина хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр ач, зээгийн хамт хамт амьдардаг аж. Мөн өөрийн сонирхлын дагуу загварын блог хөтөлдөг.

Б.Санчир






ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


URL:

Сэтгэгдэл бичих