Азийн шилдэг 100 кино

БНСУ-ын Пусан хотноо 20 дахь удаагийн “Пусан олон улсын кино наадам” ёслол төгөлдөр эхэллээ. Наадам энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл энэ оны Азийн олон улсын кино наадам өөрийн гэсэн ялгарах онцлогтойгоор зохион байгуулагдаж байна.  Наадам эхлээд зургаа хонож буй энэ үед дэлхийн дахины анхаарлыг татсан онцгой сонирхолтой үйл явдлууд олон зохион байгуулагдсан юм.

Үүний нэг нь Азийн кино сонирхогчид, ард иргэдийн сайшаалыг хүлээсэн бүх цаг үеийн шилдэг 100 киног нэрлэсэн явдал байлаа. Олон сайн уран бүтээлүүдээс шилдгийг нь тодруулах сонгон шалгаруулалтыг явуулахдаа Азийн нэр хүндтэй кино найруулагч, гадаадын алдартай Азийн кино судлаач,  шүүмжлэгчдээр  бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудаас тус бүр 10 бүтээлийн нэрийг дэвшүүлүүлэх замаар  жагсаалтыг гаргасан байна.

Тус жагсаалтад багтсан бүтээлүүдийг улс орноор нь ялгаж үзвэл Японы 26 кино шилдгүүдийн жагсаалтад багтсан бол Ираны 19, БНСУ-ын 15 бүтээл тус тус оржээ. Сонгогдсон кинонуудын хамгийн эртнийх нь 1932 онд дэлгэцнээ гарсан Японы найруулагч Ясүжиро Озүгийн бүтээл “I Was Born, But” кино байгаа бөгөөд Азийн шилдэг 100 киноны жагсаалтын 48 дугаар байрт бичигдсэн байна. Түүнчлэн анимэйшн кино ч мөн  жагсаалтад багтжээ. АНУ-ын хамгийн том кино наадам Оскарын шилдэг анимэйшн уран бүтээлийн шагналыг хүртсэн Японы найруулагч Хаяо Миязакигийн “Spirited Away” бүтээл жагсаалтын 18 дугаарт жагссан байна. Найруулагч Хаяо Миязакиг Японы анимэйшн киноны загалмайлсан эцэг хэмээн нэрийддэг билээ.  Ингээд “Азийн бүх цаг үеийн шилдэг 100” киноны жагсаалтын эхний тавд багтсан бүтээлүүдийг танилцуулж байна.

1. “Tokyo Story”  найруулагч Ясүжиро Озү

Японы найруулагч Ясүжиро Озүгийн “Tokyo Story” дэлгэцийн бүтээл Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор нэрлэгдлээ. Уг кино 1953 онд дэлгэцнээ гарч байжээ. Кинонд өсвөр насны хүүхдүүдээ дагуулан хөдөөнөөс Токиог зорин ирэх  хосын талаар өгүүлдэг аж.  Ярианы  хэсэг олонтой энэ бүтээлийг хийхдээ найруулагч ихээхэн хичээл зүтгэл гаргасан гэдэг. Орчин үед уг киноны талаарх олон шүүмжлэл гардаг ч, Азийн шилдэг киногоор ийнхүү нэрлэгдлээ

2.  “Rashomon” найруулагч Акира Күросава

Күросава найруулагчийн хамгийн шилдэг бүтээлээр нэрлэгддэг уг бүтээл 1950 онд дэлгэцнээ гарч байжээ. Нэгэн залуугийн үхлийг тойрсон олон төвөгтэй хуурамч зураглал, учир нь үл ойлгогдох хүн амины хэрэгт холбоотой хүмүүсийн талаарх үйл явдлаар эхэлнэ. Хамгийн гайхалтай нь үйл явдлын жинхэнэ учиг тайлагдах хүртэлх үйл явдлыг нарийн дүрсэлж өгсөнөөрөө найруулагч Күросаваг алдаршуулжээ. “Rashomon” кино дэлхийн давцанд Японы кино урлагийг таниулах онцгой бүтээл болсон гэж үнэлэгддэг бөгөөд 1952 оны 24 дэх удаагийн Акдемийн шагнал, 1951 онд Венецийн кино наадмын Алтан арслан зэрэг олон хүндтэй шагналуудыг хүртэж байв.

3. “In the Mood for Love” Вон Кар-уай

Хонконгийн найруулагч Вон Кар-уайгийн  “In the Mood for Love” кино жагсаалтын гутгаарт бичигджээ. 1960-аа оны үеийн Хонконгийн хайр дурлалын  тухай өгүүлсэн бүтээл бөгөөд  түүний бүтээлүүд дундаа хамгийн алдартай нь юм. Кинонд Мэгги Чун, Тони Люн нарын алдартай жүжигчид тогложээ. Кино сэтгүүлч мэргэжилтэй Чяо / Тони Люн/  гэх залуу эхнэрийнхээ хамт нэгэн орон сууцанд нүүж ирж буйгаар эхэлдэг байна. Тэднийхтэй яг зэрэгцээд хажуу байранд нь Чяных / Мэгги Чун/   нүүж ирнэ. Улмаар эцэстээ хоёр гэр бүлийн хосууд хоорондоо солигдон, дотно харилцаа үүсгэх болсноор ээдрээт хайрын түүх үргэлжилдэг байна.

Жагсаалтын дөрөвдүгээрт Энэтхэгийн найруулагч Сатяжит Раигийн “The Apu Trilogy” гэх бүтээл орсон бол тавдугаарт Тайванийн найруулагч Хоу Хсиао Хсиены “A City of Sadness” бүтээл нэрлэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих