Дорнодын талд надад хууль үйлчлэхгүй…

10995335_1032572196770124_1554301369624475118_n253996467201511101429Дорнодын атамануудын тоог нэгээр нэмсэн бас нэгэн үйл явдал өнгөрсөн сард гарч олон нийтийг гайхшруулаад амжсан. Энэ нь БОАЖГ-ын Даргын сэнтийд заларсан Д.Ганцогтын хэрэг юм. Нэгэн цагт Ардчилсан намаар овоглож явсан ч өдгөө намаасаа хөөгдсөн ч өнөөдрийг хүртэл намын нэрийг барин МАН-тай хөл, толгойгоо нийлүүлэн хөтлөлцөх болсон тэрээр чухам хэний дэмжлэгээр энэхүү албанд томилогдсон нь сонин. Саяхны нэгэн телевизээр “БОАЖГ-ын даргаар томилогдох хүн олдоогүй болохоор намайг томилсон юм” хэмээн мэдэгдсэн нь салбартаа олон жил ажилласан, туршлагатай хамт олныг ийнхүү үгүйсгээд амжсан нь энэ юм.

Түүний олон нийтийн дургүйцлийг хүргэсэн үйлдэл нь юу байв? Тэрээр энэ суудалдаа тийм ч хайртай бус байсан уу? Эсвэл хэн ч намайг оролдож, суудлаас маань түлхэж чадахгүй хэмээн бардамнасан уу? Ямартаа ч ажлын цагаар төрийн байгууллагын албан өрөөнд ажлаа хийж байсан төрийн албан хаагчид агсам тавьж, зодож танхайрсан үйлдэл гаргаж, Цагдаа, Прокурорынхонтой орооцолдож улмаар дээрхи үйлдэл нь танхайн хэргээр шүүхэд шилжсэн юм. Түүнд Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хариуцлагын тухай хуулиар 10 хоногийн баривчлах шийтгэвэр ногдуулсан боловч тэрээр шийдвэр гарсан өдөр давж заалдаад 10-р сарын 29-ний өдрөө баривчлах шийтгэвэрийг 15 мянган төгрөгөөр торгох хүртэл нь өөрчлүүлж, торгуулаад салсан. Төрийн албан хаагчид хэн дуртай нь халдаж болохыг баталсан энэхүү үйлдэл нь түүнийг “Түгжил” М.Бадамсүрэнгийн “утсан хүүхэлдэй” гэдгийг нотлож байгаа юм.

Хэрвээ төрийн албан хаагч ийм ноцтой үйлдэл гаргасан бол ажлаас халагдах хэмжээний хуулийн хариуцлага үүрэх байсан ч түүнд болон М.Бадамсүрэнгийн одоогийн эрх ашигт хамааралтай нөхдүүдэд нь хууль үйлчилдэггүй бололтой. Нэг л өдөр өөрийн эрх ашгийн төлөө хэнийг боловч түлхэж чаддаг гэдгийг утсан хүүхэлдэй Д.Ганцогт нь ойлгохгүй л явна даа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.