“Гэтэх бар, хүрхрэх луу-2” киноны трейлер гарлаа

Хонгконгийн алдарт жүжигчин Чоу Юнь Фатын гол дүрд нь тоглож, цагтаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Crouching Tiger, Hidden Dragon” буюу “Гэтэх бар, хүрхрэх луу” киноны хоёрдугаар ангийг хийж байгаа билээ.  “Гэтэх бар, хүрхрэх луу-2” киноны найруулагчаар алдар Юн Вү Пин ажиллаж байгаа аж.

Тэгвэл энэхүү киноны албан ёсны трейлер гарлаа. Өмнөх ангид тоглож байсан жүжигчин Мишель Йео дахин Юү Шу Лянийн дүрийг бүтээж байгаа бол Донни Йен “Чимээгүй чоно”-ын дүрд тогложээ. 

“Гэтэх бар, хүрхрэх луу: Хувь тавилангийн илд” кино ирэх 2016 оны хоёрдугаар сарын 26-нд IMAX кино театруудаар болон Netflix-ээр үзэгчдэд хүрэх ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд

URL:

Сэтгэгдэл бичих