АНУ-д визгүй зорчих нөхцөлийг чангатгалаа

АНУ-ын парламентын доод танхим Америкт визгүй зорчих нөхцөлийг чангатгах тухай хуулийн төслийг баталсан талаар “РИА Новости” мэдээлжээ.

Энэхүү хуулийн төслийг батлахыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 407 нь батлахыг дэмжиж, 19 нь эсэргүүцсэн байна.
Өнөөдрийн байдлаар, АНУ-д дэлхийн 38 орны иргэд визгүй нэвтэрч байгаа аж. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Парист үйлдсэн халдлагын дараа баталсан аюулгүй байдалтай холбоотой анхны хуулийн төсөл биш юм байна.С.Ням


URL:

Сэтгэгдэл бичих