Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 11-12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 12,13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих