“Исламын улс”-ын газар доорх эмэгтэйчүүдийн шоронг олжээ

-Цөл дэх Там-

“Исламын улс” террорист бүлэг Сирийн хойд хэсгийн цөлд үе шаттайгаар хорих газар байгуулсныг барууны сэтгүүлчид олсон тухай Sky News-ээс Mail Online сайт иш татан мэдээлжээ.

Хэт даврагсад христийн шүтлэгт езит эмэгтэйчүүдийг хорих давчуу нүх бүхий төмөр торон тагтай шоронг олон арваар нь барьж байна. Олзлогдогсод харанхуй торонд баригдсан цагаасаа бараг хооллож, унтах эрхгүй байдаг ажээ.

Үүнийг нотлох баримт шоронгийн дотор ханан дээрх зурагнаас харагдаж байжээ. Зарим олзлогдогсод гэр гэртээ байх үеэ буюу өнгөрсөн чөлөөт амьдралынхаа сайхан байх үеийн үйл явдлуудыг зурж харуулсан байна. Жишээ нь, нэг эмэгтэй том байшингаа машин, гэрийн тэжээмэл амьтнаа хажууд нь байгаагаар зуржээ.

Тэд амь насаа алдсан, эсвэл зугтаж чадсан байх, харин сэтгүүлчид тэдэнд юу тохиолдсоныг олж тогтоож чадаагүй байна.

М.Баяр

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.