УИХ 99 гишүүнтэй болох хуулийн төсөл өргөн баригдана

Намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ. Намрын чуулганаар олон чухал асуудал хэлэлцэх ёстойгоос нэгэн сонирхол татаж байгаа хуулийн төсөл бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай юм. Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт тухай удаан хугацаанд яригдсан ч энэ намар бодит биеллээ олох бололтой.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төсөл ерөнхийдөө бэлэн болж байгаа гэнэ.

Нийтдээ 40 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгийн 22 нь УИХ-ын гишүүн, бусад нь хуулийн хүмүүс байгаа юм.

Бэлэн болсон хуулийн төслийн заримаас нь сонирхвол, УИХ-ын гишүүний тоо 76 байгааг 99 болгох, Засгийн газрын гишүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно, Аймаг, нийслэлийн засаг даргыг Ерөнхий сайд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөн томилно зэрэг томоохон өөрчлөлтүүдийг тусгасан байх юм.

Хуулийн төсөл эцсийн байдлаар бэлэн болохоор бид та бүхэндээ мэдээлэх болно.

Ч.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих