Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хөгтэй, хөгжилтэй бичлэг

Филиппин улсын Калоокан хотод 2016 оны 1-р сарын 17-нд болсон Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хэсгээс сонирхуулж байна. Нэгэн оролцогч хувийн үзүүлбэр хийхдээ эхлээд яг л цэргийн парад дээр жагсч байгаа юм шиг марш алхаснаа акробатын үзүүлбэр хийж эхлэв.

Тэр маш хүчтэй, пидхийтэл ойчсоноо босоод нөгөө үзүүлбэрээ үргэлжлүүлэн хийсээр байх аж. Үзэгчдийн уулга алдах дуу тэмцээний хөгжмийг ч дарж байгаа биз?

Уяхан, турьхан бүсгүйн бие галбирыг хайран гэж бодож, бэртэл гэмтэл авсан байх гэж өрөвдөж байга хүмүүст зориулан өгүүлэхэд, энэ бол “Miss Gay Pangkalawakan”.


URL:

Сэтгэгдэл бичих