Увсад дахин газар хөдлөлт боллоо

Увс аймгийн Бөхмөрөн суманд энэ сарын 12-ны өдрийн 08.30 дахин цагийн үед газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-ийн зайд “Булгын эх” гэдэг газарт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж.

Газар хөдлөлтийн үед тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүйгэдгийг Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баяндүүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаангом суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болж байсан юм.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих