Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

8156650b437d23a891adf756a10eb9a7Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун хэвээр байна.


2016 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 07-ноос долоодугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих