Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

6db3f6c1c98440de3a64eebb8a52e590bigМалчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар аагим халуун байх боловч, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ.

2016 оны долоодугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 31-33 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 09-нөөс долоодугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих