“Камертон”-ы Д.Болд Морин хуурын чуулгын хөгжимчдийг 5000 төгрөгөөр хөлсөлнө хэмээн гомдоожээ

Учир мэдэх зарим нэг хүмүүсийн хэлдгээр хамраараа гуншигнаж дуулдаг хэмээн адлуулах болсон дуучин Д.Болд

сүүлийн үед “Монгол поп” гэсэн шинэ урсгалыг сэдэж олоод түүнийгээ хөгжүүлэх гэж махаа идэж явна. Монголын анхны бой бэндүүдийн нэг болсон “Камертон” хамтлагийг үүсгэн байгуулж амжилтад хүргэсэн гавъяа түүнийх гэдэгтэй харин хэн ч маргахгүй билээ. Өдгөө тус тусын зам мөрийг хөөх болсон дөрвөн залуугаас ганц Д.Болд л урлагтаа үнэнч гэдгээ харуулж бие даан уран бүтээлээ туурвисаар яваа.
Саяхан хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ш.Гүрбазар нар түүнд “Хээрийн салхитай аялгуу” хэмээх уран бүтээлийг туурвин өгч амилуулахыг хүсчээ. Угийн гүйлгээ ухаан сайтай дуучин Д.Болд энэ дууны агуулга, санаа нь түүний өвөө аав алдарт хуурч Жамъянгийн хийж бүтээсэн туурвилтай ямар нэгэн сэжмээр холбогдож буйг ойлгоод клипэндээ энэ санааг тусгахаар шийдсэн байна. Тэрбээр хөөрхөн төсөл бичиж боловсруулаад үүнийгээ дэмжүүлэхээр манай томоохон нэгэн уул уурхайн компанид хандсанаар цаадуул нь зөвшөөрч олон арван сая төгрөгөөр туслаж дэмжихээ илэрхийлснээр “Hero” интертаймэнт студийнхэн уг клипийг хийхээр болжээ. Клипэндээ олон тооны уран бүтээлчийг хамруулан чанартай бүтээл гаргахыг зорьж МУ-ын Морин хуурын чуулгынхныг тоглуулахаар болсон аж. Өнөөдөр рок, попын хамтлаг, дуучдаас хамгийн өндөр ханштайд тооцогддог дуучин Д.Болд харин чуулгын хөгжимчдийн хөдөлмөрийг дутуу үнэлэн ихэд гомдоосон сурагтай. Тэрбээр зураг авалтад оролцож бүтэн өдөр нар, салхинд гандаж цохиулсан уран бүтээлчдэд тус бүрт нь тавхан мянган төгрөг өгнө гэснээр зарим нэг уран бүтээлчид үүнд нь гомдож зураг авалтад оролцохоос татгалзжээ.

topsecret


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих