Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан

85a59680b4ea1cbabigМалчид, иргэд, хадланчдын анхааралд:

Нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-19-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүл багасч, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих