Хойд Солонгост газар хөдөллөө

228ssbnuje42744knkghbdrca7Хойд Солонгос улсад өнөөдөр газар хөдөлсөн талаар Өмнөд Солонгосын Геологи судалгааны төвөөс мэдээлснийг иш татан “AFP” агентлаг мэдээллээ. Тус улсын хойд хэсэгт байрлах Сунгибаехам тосгонд 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээлж байна.

 

Сөүлийн эрх  баригчид уг чичирхийллийг газар хөдлөлт эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Пхеньян өнгөрсөн  оны эхээр цөмийн туршилт хийсэн билээ. Цөмийн туршилт хийх үед газарт 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн юм.

 

Саяхан тус улсын удирдагч Ким Чен “Ун Бид тун удахгүй дараагийн цөмийн туршилтыг хийх болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 


URL:

Нэр: монгол Огноо: 22 September 2016

монгол улс гадаадад суугаа иргэдээ хамгаалдаг юм болов уу ямар хууль байгаад хэрэгжихгүй хөөрхий

Сэтгэгдэл бичих