Хойд Хятадын 11 сая хүн амтай хотыг хатуу хөл хорионд орууллаа

5ff7ceea5922f

Ковид19 халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Шицзячжуан хотын 11 сая хүнийг хатуу хөл хорионд оруулжээ. Оршин суугчдыг хотоос гарахыг хориглож, сургуулиудыг хаасан байна. Хотод 5000 гаруй явуулын цэг байгуулж оршин суугч нэг бүрийг шинжилгээнд хамруулах юм.  Тус хотод шинээр бүртгэгдсэн 100 гаруй тохиолдол нь Хятад улсын хэмжээнд сүүлийн таван сарын хугацаанд үзэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Шицзячжуан хотын харьяалагддаг Хэбэй мужид пүрэв гарагт нийтдээ 120 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Бусад 22 тохиолдол нь хотоос гаднах халдвар ажээ.


URL: