Цэргүүд үүр цайтал цас цэвэрлэжээ

4867

Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдсан. Хуралдаанаар Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар  цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж буйг дуулгасан юм.

Тухайлбал өнгөрсөн өдөр Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд 013, 017, 089, 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид цас цэвэрлэсэн байна. Тухайн хэсэгт цэвэрлэгээ хийсэн цэргүүдэд иргэд халуун аарц чацарганаар үйлчилжээ. Мөн хотын менежер Т.Гантөмөр  ажил байдалтай нь танилцсан байна.

Цэргүүд өглөөний 05:00 цаг хүртэл цас цэвэрлэсэн аж.

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих