Таглаагүй траншейны нүхнээс хоёр хүний цогцос олджээ

transhiУчир битүүлгээр амиа алдсан хоёр хүний цогцсыг цагдаагийнхан олжээ. Тодруулбал, өнгөрөгч мягмар гаригт Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны … байрны хойд талын дулааны худагт хоёр хүн нас барсан байдалтай байжээ. Дулааны худагт халуун усны шугамын хий авдаг цорго нээгдэж тодорхой оршин суух хаяггүй  эрэгтэй 40 настай А бие нэлэнхүйдээ хар бор өнгөтэй болсон, арьсны өнгөн давхарга хууларсан байдалтай нас барсан байжээ. Мөн 160-165 см өндөртэй, 35-38 орчим насны хэн болох нь тодорхойгүй эмэгтэй арьсны өнгөц давхарга хууларсан байдалтай нас барсан байдалтай олдсон аж. Одоогийн байдлаар дээрх хоёр иргэний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор шүүх эмнэлэгт шилжүүлэн шинжлүүлж байгаа аж. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих