С.Ганбаатарыг нэр дэвшигчээс хасч, хандивыг улсын орлого болгох уу

149766643559449383088bdМонгол төрийн тэргүүний сонгууль гэдэг нэрнээс эхлээд  хүндэтгэл хариуцлагыг илэрхийлдэг. Тийм болохоор тухайн нэр дэвшигчдийн хувьд Монгол улсын хуулиар тогтоосон хэм хэмжээ, тэр дундаа Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг яв цав биелүүлэх үүрэг хариуцлагыг үүрч байдаг.

Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүний зангараг, нэр хүнд үнэлэмж ч үүнээс шууд хамаардаг.  Харамсалтай нь манай зарим нэр дэвшигчдийн гууль замын дундаас цухалзаад эхэллээ.

Өчигдөр оройноос нийгмийн сүлжээгээр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгосуудаас  мөнгөн хандив авч байгаа бичлэг нийтэд ил болов. Сонгуулийн хандивт зориулж 50 сая воны хандив өгч байгаа тэр эрхмүүдийг МҮҮН-ий шашины хүмүүс хэмээн тодотгож байна.  С.Ганбаатарыг  МҮҮН-ий шашинтай холбоотой гэх мэдээлэл өмнө  ч дуулддаг байсан бөгөөд нэгэн цугларалтанд нь сууж буй бичлэг мэр сэр үзэгдээд өнгөрсөн юм даг.

Хэн нь юуг итгэл үнэмшлээ болгож, хэнийг аялдан дагах нь тухайн хүний хэрэг ч харин Монгол Улсын төрийн тэргүүний төлөө нэр дэвшин өрсөлдөж байгаа хүний хувьд бол энэ байж болшгүй зүйл. Гадаадын иргэдээс тэр дундаа шашины бүлэглэлийнхнээс хандив мөнгө авч ерөөл тавиад “сайхан цаг” ирэхээр аль ч талаараа уулзаж, тусалж дэмжихээ илэрхийлээд  сууж байна гэдэг  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүний хүлээн зөвшөөрч болох хэм хэмжээ  мөн үү. Хамгийн энгийн,  наад захын хэмжүүрээрээ энэ нь Сонгуулин хуулийг ноцтой зөрчиж буй  явдал. Тодруулбал,  тэрбээр Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 50, 52 дугаар зүйлийг ноцтой зөрчжээ.

Тухайн хуулийн 50 дугаар зүйлд нэр дэвшигчил өгөх мөнгөн хандивын талаар:       

1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:

50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;

50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл гэж заасан бол мөн хуулийн

52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага

52.1.2.олон улсын байгууллага;

52.1.4.гадаад улсын иргэнээс хандив авахыг хориглоно гэсэн заалт буй.

Хэрэв түүний Сонгуулийн хуулийн  52.4.  52.2, 52.3-т заасныг зөрчиж, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив  авсан нь нотлогдвол  тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ гэж заасны дагуу хариуцлага тооцох ёстой.

Эндээс нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд Сонгуулийн хуулийн хоёр ч зүйл заалтыг давхар зөрчсөн болох нь харагдаж байна.  Шударга ёсыг ам хамхилгүй ярьдаг хүн өөрөө ингэж сонгуулийнхаа гараан дээр хууль ёсыг улан дороо гишгэж байгаа нь ариун явдал мөн үү.

Үг үйлдэл хоёр нь алд дэлэмээр зөрж,  наанаа нэг дүр эсгэж,  цаанаа өөр дүр үзүүлдэг хүн Монгол төрийн тэргүүн байх боломжгүй нь тодорхой. Монгол  хуулийн засаглалтай л  улс юм бол Сонгуулийн хуулийн заалтаа барьж С.Ганбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах нөхцөл байдал бий болчихоод байгаа юм биш үү.

Тэр энэ үйлдлээрээ  нэр хүндээ нэгмөсөн сэгсэрч, иргэдийнхээ тэр дундаа дэмжигчдийнхээ шударга ёсны итгэлийг хөсөрдүүлэв бололтой.

http://www.zaluu.com/read/144e7h89a


URL:

Нэр: zochin Огноо: 17 June 2017

mongolchuud uneheer hun chanaraa geejee naaguur ni oor yum oruulaad baina uu daa ard olniig uhaangui gej bodoo yu 60 ter bumaa shalguul.

Нэр: zochin Огноо: 17 June 2017

mongolchuud uneheeriin hun chanar ni alga boljee naaguur ni hudal huurmag yum uabuulaad arai ard tumniig teneg gej bodsonii garz ganbaatar nogoo hoeroo bodbol ner tseber eh oron ard olnoo gesen setgeltei iimees demjine.

Нэр: Зочин Огноо: 19 June 2017

60 тэрбумын гэмт хэрэгтэн Энхболд оффшортон төмөр замын мөнгө хулгайлж идсэн гэмт хэрэгтэн Баттулаг нарын нэрийг татахгүй байж зүгээр байгаа Ганбаатарыг гүтгэн гүжир
дэж хэрэгтэн болгох гээд барахгүй биз. Ард түмэн тэнэг биш эвлүүлэг зохиомол хэрэг гэдгийг мэдэж байна.

Нэр: Хөх Монгол Огноо: 21 June 2017

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг…Цуваж яваа Барнаас цугалж суусан шаазгай дээр, Олны хүч оломгүй далай…Баячуудын угаадас долоохын тулд Ард түмний хүүг битгий гүжирд…Ард түмэн та нарт хууртахаа байсан…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.