Европын холбооноос Ерөнхийлөгч Баттулгад хандан мэдэгдэл ирүүлжээ

17051Европын холбооноос Ерөнхийлөгч Баттулгад хандан мэдэгдэл ирүүлжээ. Мэдэгдлийн үндсэн агуулга нь:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан “хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазын ялыг дахин сэргээх” тухай албан ёсны санал дэвшүүлсэнд бид ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.

ЕХ(Европын Холбоо)-ны зүгээс Монголын эрх баригчдад хандан цаазын ял нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулж байна. Цаазын ял нь хүмүүнлэг бус, асуудлыг уламдордуулдгаас гадна, хууль зүйн хүрээнд буцааж болшгүй онц ноцтой алдаануудыг бий болгодог.

Цаашилбал, цаазын ялыг дахин нэвтрүүлэх арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий Асссамблеэн 62/149, 63/168, 67/176 тоот тогтоолуудыг зөрчиж байна. Эдгээр тогтоолуудад цаазын ялыг хориглосон бүс нутгуудыг талаар дурдсан байдаг. Цаазын ялыг дахин сэргээх нь томоохон хэмжээний ухралт хийсэн үйл явдал бөгөөд Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно.

Цаазын ялыг дахин сэргээх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын нэмэлт хоёрдугаар Протоколыг зөрчиж байна. ЕХ-ны зүгээс 2017 оны 11-р сард Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэр энэ талаар дурдаж, санаа зовниж байгаагаа мэдэгдсэн.

Нөхцөл байдал цааш үргэлжилбэл, ЕХ-ны зүгээс Монгол Улсын “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу хүлээсэн үүргийг хуулийн хүрээнд дахин харж үзэх шаардлага тулгарч байна. Улмаар Монгол Улс “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-д багтах эсэхийг дүгнэх болно.

Эцэст нь, бид Монгол Улсыг энэхүү шийдвэрээ буцааж, бидний санаачилсан “Шаналал үгүй Худалдаа” Олон Улсын Холбоонд нэгдэн ажиллахыг хүсч байна. Энэхүү уриа нь аливаа зовлон, шаналлын үр дүнд бий болсон бараа, таваарыг худалдаанд оролцуулахгүй байх санаачилга бөгөөд, Монгол Улс цаазын ялгүй орон тул энэ холбоонд нэгдэн орсон байгаа. Хэрэв цаазын ялыг сэргээвэл Монгол Улсын хувьд энэ үүргээс мөн чөлөөлөгдөх болно” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.