УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг шалгах хүсэлт иржээ

17646

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд төрийн албан хаагчдын ХОМ-ийн талаар мэдээлэл өгөв. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурь “Төрийн албан хаагчдын ХОМ-ийг 10 жил авч байна. Хэн хэрхэн баяжсан, хөрөнгө орлого нь яаж өөрчлөгдсөн зэргийг хянах ёстой ажлаа АТГ хийхгүй байна.

УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг шалгаж өгөөч гэсэн гомдол иргэнээс ирсэн. УИХ-ын дарга нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй гэсэн. Тэгсэн ХОМ-тээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүний тэрбум гаруй нь хурдан удмын адуу. Яаж ийм хөрөнгөтэй болсныг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Мөн газрын асуудлаар М.Энхболдыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байгаа. Үүнийг АТГ шалгах ёстой. Нэгдүгээр сарын 30-нд ирсэн энэ гомдлыг шалгаж байгаа үгүй нь одоо болтол тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг өгөв.

Б.Энэрэл

http://www.shuud.mn/content/read/493744.htm


URL:

Сэтгэгдэл бичих