Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэх “АНДГАЙ” буй за

226880-13062018-1528863194-748178488-yujy“Монголын үрс маш олон болтугай” гэсэн их зохиолч Д.Нацагдоржийн үгийг манай улс олон жилийн турш уриа, лоозон болгосоор ирлээ. Сая хүүхдийн баяраар балчир үрсдээ хайр зарлаж, олон нийтээс үнэлгээ авах боломжоо манай дарга нар урьдын адил тун чадамгай ашиглаж байгаа харагдсан.

Хорооныхоо, тойргийнхоо хүүхэд багачуудад бэлэг гардуулж буй дарга нарын зураг хаа сайгүй. Энэ мэтээр эрхэм “том”-чуудын хүүхэд, багачуудаа хайрлах хайр нь жилд нэг болдог хүүхдийн баяраар элдэв эрээн бэлэг өгсөн болж нүд хуурчихаад бусад үед нь таг мартдаг тогтсон загварт ороод удлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал манай улсын нийт хүн амын 30.4 хувь буюу 967,896 нь (2017 оны байдлаар) 0-14 насны хүүхэд байна.

Олон улсын түвшинд 15 хүртэлх насны хүн амын эзлэх хувь 31 хувиас дээш байвал залуу орон гэж үздэг. Манай улс энэ ангилалд бараг л багтсаныг дээрх статистикаас харж болно. Түүнчлэн хүн амын насны суваргад 0-4 насныхан хамгийн өндөр буюу 12.3 хувийг эзэлж байгаа юм. Үнэхээр их зохиолчийн хэлсэнчлэн монголын үрс жил ирэх тусам өнөр өтгөн болсоор. Харамсалтай нь, хүүхдийн тоо ийн нэмэгдсэн ч тэдэнд үзүүлэх шаардлагатай тусламж, үйлчилгээ туйлын хангалтгүй байж ирлээ. Маргах нэгэн байх аваас баримт түших нь зөв байх.

Тэгээд ч баримт хуучирдаггүй шүү дээ. “Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлахдаа 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж, нааштай шийдвэрлүүлэхээр болов.

Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө”. Энэ бол 2011 оны хоёрдугаар сард Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээний нэг хэсэг. Төсөв мөнгө нь шийдэгдэж байгаа юм байна, удахгүй хүүхдэд зориулсан эмнэлэгтэй болох нь гэж баярлаж байлаа, тэр үед. үүнээс хойш чилийсэн долоон жил өнгөрсөн ч өнөөх эмнэлгийн бараа сураг ч алга. Энэ асуудлыг үе үеийн засгийн тэргүүнүүд ярьдаг, эмнэлэг барихаар амладаг ч тодорхой ахиц дэвшил харагдсангүй.

Сүүлдээ эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний боломж алга гээд замхруулах шинжтэй. 2016 оны байдлаар монгол улсын хэмжээнд нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний Төв тав, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг зургаа, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 220 байгаа юм. Харин хүүхдийн эмнэлэг барьж байгуулна гэж ярьж эхэлснээс хойш монголын балчир үрс эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас авч ирэв ээ! Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс өөр нэрлэх газар алга.

Хүүхдийн амь аврах биш, хүүхэд “устгах” сонирхол давамгайлах болжээ

Гэвч эдгээр эмнэлэгт ачаалал дэндүү их байдгийг бид мэднэ. Ялангуяа ханиад томуу дэгддэг хүйтний улиралд хонгилд нь гудас дэвсээд хэвтье гэсэн ч зай олдохгүй. Ядаж байхад манайд жилийн дөрвөн улирлын ихэнхэд нь хүйтэн, утаатай байдаг. Энэ хэрээр амьсгалын замын болон бусад өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо огт буурдаггүй. Боломжтой зарим нь хувийн эмнэлэгт төлбөр төлөөд хүүхдээ үзүүлчихнэ, шаардлагатай бол хэвтэн эмчлүүлнэ.

Харин амьдралын боломж хэр тааруу нь ор сулрахыг хүлээхээс өөр аргагүй. Энэ хооронд хэдэн хүүхдийн өвчин хүндэрч, хэд нь хорвоог орхиж байгаа бол. Уг нь өрхийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Гэхдээ эмч нарын чадвар муу, нэг л төрлийн эм бичиж өгөхөөс өөрийг мэддэггүй, хүүхдийн өвчнийг улам хүндрүүлэхээс цаашгүй гэж дургүйцэх олны эсэргүйцэл ортой. Энэхүү асуудлыг хөндөхөд зайлшгүй яригддаг өөр нэг зүйл бол хүүхдийн эмчийн чанар, хүртээмж. Социализмын үед бол улс бодлогоор дэмжиж, хүүхдийн эмч, мэргэжилтнийг тусгайлан бэлддэг байлаа.

АШУҮИС буюу бидний мэддэгээр анагаахын сургууль 1965-1996 оны хооронд 31 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийн эмч бэлдсэн байдаг. харин 1996 онд хүүхдийн эмч бэлддэг ангиа хааснаас хойш ийм чухал мэргэжилтэн нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр хүүхдийн эмч бэлтгэхэд их хугацаа шаардагддаг нь энэ мэргэжилтэн цөөрөхөд нөлөөлснийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.

Тухайлбал, анагаахын сургуульд зургаан жил сурсны дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт ажиллах шаардлагатай. Үүний дараа хүүхдийн эмчийн сургалтад хоёр жил сууна, тэгээд дахин нэг