М.Зоригт хэргийн эхлэлийг Ж.Бат-Эрдэнэ тавьсан гээд байхад даа …

10-1(372)Өдгөө асан болсон Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаа өгөх тухайгаа зарлахад бас нэг  асан М.Зоригт цахимаар ийн “ташуурдав. Олон хүн АН-ын экс  сайдыг адилхан сайдыгаа унахад нь өшиглөлөө, бүдрэхэд нь түлхлээ хэмээн муулав. Гэхдээ өдгөө тарж цацагдаж байгаа мэдээллээс үзэхэд МАН-ын сахалт хүртэх ёстойгоо л хүртэж байгаа аж. ЗТЖЯ-ны газрын дарга нар нэгнийгээ бүлэглэн зодож амийг нь хөнөөсөн хэрэгт эхнээсээ л “би хэрэг гарахад яаман дээр байгаагүй” хэмээн амиа хоохойлсон сахалтай асанд сахалгүй асан нь мөн л эхнээсээ таагүй хандсан.  Ж.Бат-Эрдэнэ хэрэг гарсаны маргааш нь “…Өчигдөр би 18:00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж…” гэсэн. Тэгэхээр сахалт асан дарга нараа архи ууж байгааг мэдсэн болж таараад байна. Өнөөдөр цацагдаж буй мэдээллээр газрын дарга нарыг нийлж архидахаас өмнө  Ж.Бат-Эрдэнэ  талийгаачийг өрөөндөө дуудаж айраг сөгнөөд “Чи ажлаа өг” гэсэн гэнэ. Айраг архины эхлэл, сайдын шахалт албан тушаалыг нь булаахын эхлэл болсоныг үгүй гэх аргагүй. Сайд хохирогчид айраг өгсөн бол хэрэгтэн болсон дарга нартаа ч уулгасан байж таараа. Булганы тэр тусмаа сайдын айраг сул байна гэж юу байх билээ. Уугаад л гэдэс дотор нь дороо халаа биз … Сайдыг үүрэг тавьсан болоод гоо сайхандаа анхаарахаар фитнсесдээ явангуут нь газрын дарга Б.Махбал, Б.Артур, газрын даргад горилогч Д.Доржханд нар үргэжлүүлэн архиджээ. Талийгаачийг дуудсаар байгаад өрөөндөө авчирсан гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Б.Махбал нь Г-г “…Ажлаа өг” гэж ятгасан бололтой юм. Харин талийгаач Г ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй гээд хэрвээ ингээд байгаа бол надад ч бас ярих юм бий шүү” гэсэн байна. Ингээд хоёр дарга муудалцаж барилцаж авсанаар сүүлдээ нэгнийгээ аминд хүрчээ.  “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо миний авчирсан хүн хэмээн Ж.Бат-Эрдэнийн хэлж байсан Б.Махбал нь Уул уурхай, Зам тээврийн яам хоёртоо том атаман байжээ. Цөөнгүй ажилтанд нударганы амт үзүүлсэн гэнэ.  Хаан, заан шиг зангийг нь Ж.Бат-Эрдэнэ мэддэггүй байсан гэвэл түүн шиг худал зүйл байхгүй биз … Ийнхүү сахалт асангийн “том атаман” яамандаа авчираад халаа солиог гараар нь хийлгэх гэсэн, айраг сөгнөж халааж өдсөн, сүүлд нь хэрэг мандангуут яаман дээрээ байгаагүй хэмээн амиа авч гарах гэсэн зэрэг  эр хүний шинжгүй, жудаггүй занд нь сахалгүй асангийн дургүй хүрчээ.  ЗТЯ үйлтэй газар аж. М.Зоригтын үед “порно студи” гэдэг хоч авсан, Ж.Бат-Эрдэнийн үед “алуурчдын” гэдэг нэр авлаа. Мөн сахалт сайдын огцролт Монголын ард түмэнд маш үнэтэй туслаа.

НУУЦ.мн

http://dorgio.mn/g/92523


URL:

Сэтгэгдэл бичих