Сөнөж буй хот, эзгүйрч буй улс

36baa169df946f36d58e0cd2b22c6798a1a0dd97Дүрвэгсдийн гамшиг гэхээр дандаа л гадны дүрвэгсдийг хүлээж авсан улсын тухай яригддаг. Тэгвэл улсынх нь хүн ам хурдацтай дүрвэж байгаа улсыг бас энэ тодорхойлолтод оруулж болмоор. Европын холбоо зүүн тийш тэлснээс хүн амын урсгал зүүнээс баруун тийш эрчимтэй шилжих байдал ажиглагдах болсон. Тэгвэл энэ үзэгдлийн хамгийн том золиос нь Балтийн тэнгис орчмын Латви улс болоод байна. Тус улсын урдаа барьдаг эрдэмтэд, статистикчид нь жилийн өмнө судалгаа хийгээд “Өнөөгийн чиг хандлагаараа байвал 100 жилийн дараа латви үндэстэн устаж үгүй болно” гэсэн дүгнэлт гаргаж байжээ. .

Латви бол 64.58 мянган ам.км газар нутагтай, 1 958 800 (2016оны статистик) хүн амтай харьцангуй жижиг улс. Гэтэл энэ жижиг улсаас сүүлийн таван жилд 92000 иргэн нь гарч явжээ. Хүн амын бараг 5 хувь нь гадагш дүрвэсэн байна. Олон улсын дүрвэгсдийн байгууллагын Рига дахь салбарын тэргүүн Илмар Межс гэгч “Бидэнд 100 хүрэхгүй жил л үлдсэн” гэж мэдэгдсэн юм. И.Межсийн мэргэжил нэгтэн Петерис Звдринш энэ сарын 5-нд “МК.Латвия” сонин өгсөн ярилцлагадаа мөн энэ талаар сэтгэл түгшин өгүүлж, “Жил бүр Латвийн хүн амын 1 хувь нь гадагш дүрвэж байна” гэж мэдэгдэж байсан юм. Дайн дажингүй, амар жимэр улс атлаа Латви хүн амын тоотой нь харьцуулахад дүрвэлт хамгийн ихтэй дэлхийн 10 улсын нэг болжээ.

Засч залруулах цаг хугацаа хангалттай байгаа гээд энэ судалгааны дүнг орхилоо гэж бодоход хоёр дахь нь үнэхээр ойрын үед сөрөг үр дагавар авчрахаар ноцтой, дотоодын дүрвэгчдийн тухай асуудал байгаа юм.

Зөвлөлтийн үед уул уурхай, хүнд үйлдвэр түшиглэн баригдсан хотууд 1990-ээд оноос хойш уналтад орж, хүн амын тоо огцом цөөрсөн нь нууц биш. Ийм замыг “станууд” бүгд л туулаад гарсан. Тэгвэл Латвийн хувьд 2004 онд Европын холбоонд элссэний дараа ийм хотууд нь мөхлийнхөө замд шулуудаж, эзгүйрэх дээрээ тулж ирсэн байна. Улсынхаа хоёр дахь том хот гэгдэж, цэцэглэн хөгжиж асан Даугавпилс үүний тод жишээ болжээ.

Сөнөж буй хот, эзгүйрч буй улс

Социализмын үед энд хүнд үйлдвэрлэл хөгжиж, бүх үзүүлэлтээрээ нийслэл Ригагийн дараа л ордог байжээ. Гэвч ЗХУ тарж, Латви улс биеэ даасны дараа шууд л уналтад оров. 130 мянган хүн амтай, зөвхөн үйлдвэр, үйлчилгээ, төрийн албаныхныг тооцоход 47 мянган ажлын байртай байсан гэнэ. Харин одоо 4-5 мянган ажлын байртай л үлджээ. Үүний нэлээд хэсгийг төмөр замын ажилчид эзэлдэг. Нэг ажлын байр бий болгоход орчин үед 70-80 мянган евро шаардлагатай. Энэ хэмжүүрээр тооцвол, аж үйлдвэрийг устгаснаараа Даугавпилс хот өнгөрсөн хугацаанд гурван тэрбум гаруй еврогийн алдагдалд оржээ. Буцаад хуучин хэмжээнд нь аваачна гэвэл ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай болно гэсэн үг.

Тусгаар тогтнолоо олсны дараа банкууд жилийн 30, 60 бүр 120 хувийн хүүтэй зээл олгож байжээ. Ломбард, банкны зээлийн хүү ялгагдахаа больж иргэд их хэмжээний зээл авсаар байсан аж. Ингээд эцэст нь хотын гол амин зүрх болсон аж үйлдвэрийн цогцолборууд дампуурч, төмрийн үнээр хувьд очсон гэнэ. Үйлдвэрүүдийг тонон дээрэмдэж байснаас гадна хувьчилж авсан эзэд нь ч олигтой ажиллуулахыг хүссэнгүй. Даугавпилсийн тухай “Даугавпилс:10 жилийн зовлон” ном бичсэн Провиденко гэгч үүнийг өрсөлдөгч улсуудаас санаатайгаар хэрэгжүүлсэн ажиллагаа байж ч магадгүй гэж сэжиглэж явдаг байна. Үйлдвэрүүд устсаны дараа латвичууд өмнө нь хийдэг байсан бараа бүтээгдэхүүнээ Европоос худалдаж авах болжээ.

Сөнөж буй хот, эзгүйрч буй улс

2004 онд Европын холбоонд элсэж, худалдааны замаа нээсэн явдал үйлдвэрүүдэд хүнд тусч, ихэнх нь дампуурав. Ид үедээ дэлхийн 30 улс оронд бүтээгдэхүүнээ экспортлодог байсан шилний үйлдвэр дампуурдгийн даваан дээр Сингапурын бизнесмэний мэдэлд очсон ч амалсан ёсоороо өөд нь татаж чадаагүй гэнэ.

Европын холбоонд элссэн явдал Латвид хоёр янзаар нөлөөлжээ. Эхнийх нь дээр дурдсанчлан илүү хямд үнэтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн цутган орж ирж, үйлдвэрүүдийг дампууруулсан явдал. Харин нөгөөх нь иргэдийн гадагш чиглэсэн урсгал байсан юм. Номонд бичсэнчлэн 10 жил зовсон латвичууд визгүй болмогц арай дээр амьдрал хайн одоцгоожээ. Хотод орон сууцны үнэ уналаа. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр дагнадаг Михайл Лавренов гэгчийн хэлснээр бол хотын төвд ийм хямдхан байртай хотыг Литва, Беларусь, Орос, Эстоноос хайгаад ч олохгүй гэнэ. Хуучин байр зарагдахгүй, шинэ байр баригдахгүй, метр квадратын үнэ 350 евро. Уналт яг эхлэх үед м2-ыг 800 еврогийн өртгөөр барьчихсан компаниуд үүнээс ч хямд үнээр өгч, дампуурах нь дампуурчээ. “АНУ, Англи, Ирланд руу гарч байгаа хүмүүст эргэж ирэх бодол огт байхгүй. Тийм учраас байр хэнд ч хэрэггүй болсон” хэмээн М.Лавренов ярьж байна.

Гэхдээ Даугавпилсийн, ер нь Даугавпилс шиг хотуудад тулгарч буй хамгийн ноцтой асуудал нь хүн амын шилжилт, ажлын байрны хомсдол бус, иргэдийн насны бүтэц гэдгийг тус улсын эрдэмтэн мэргэд дээр доргүй ярьж байна. Ажиллах чадвартай залуу хүмүүс дүрвэснээр хотод 25 хүртэлх насны залуус цөөрч, тэтгэврийн хөгшид жин дарах болжээ. Үүнтэй холбоотойгоор эмч, сувилагч зэрэг чухам мэргэжлийн эрэлт нэмэгдсэн ч ажиллах хүн нь алга. Даугвапилс хотод л гэхэд ажиллах хүч дутагдалтай байна. Гэвч Ригад цалин өндөр тул хэн энд ажиллах билээ.

Сөнөж буй хот, эзгүйрч буй улс

Триатлоны спортын мастер, Латви улсын аварга тамирчин Дмитрий Калинин 2016 оны аравдугаар сард Даугвапилсийн төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн зулын гол болж нас барсан нь энэ хотод, үүнтэй ижил хотуудад залуу хүнд өсөх дэвших боломж ямар хаалттай байна вэ гэдгийг латвичуудад ухааруулсан юм. Харамсалтай нь хэдий төр засгийн түвшинд асуудлыг анхааралдаа авсан ч байдлыг сайжруулж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Хоёр сая хүрэхгүй хүн амтай энэ улсын иргэд удахгүй бүгд эх орноо орхиод дүрвэчихсэн байна гэвэл гайхаад байхааргүй болжээ.

Eagle.mn


URL:

Нэр: domestic violence attorney Огноо: 6 December 2018

The heart of your writing whilst appearing reasonable in the beginning, did not really sit well with me personally after some time. Somewhere throughout the paragraphs you managed to make me a believer unfortunately just for a while. I however have a problem with your leaps in assumptions and you might do well to help fill in all those breaks. When you actually can accomplish that, I could surely be fascinated.

http://www.google.at/url?sa=t&rct=j&q=&esrc=s&frm=1&source=web&cd=14&ved=0CFUQFjADOAo&url=https://www.youtube.com/watch?v=Y0pV8opOlnA&ei=a-qiUtzBDMm04ATchIHoBw&usg=AFQjCNG_WFETxcx5VxaVwTlXP2lzm7Yqkw

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.