Нэхий үнэгүйдэж, хог дээр хаяж байна

71pepvv30e4hlqpmb40eko8h0f_b

Хөвсгөл аймагт түүхий эд худалдан авдаг иргэд хонины өлөнг 1500 төгрөгөөр худалдан авч байгаа бол нэхийг нь хаяж байна.

Малчдын амьжиргааны эх үүсвэр хаврын улиралд ноолуур, зуны улиралд цагаан идээ, өвлийн улиралд шир, нэхий гэх мэт түүхий эд байдаг. Гэтэл энэ жил нэхий үнэгүйджээ. Харин ямааны арьс 18000, үхэр, адууны  шир том жижгээсээ хамааран 10 мянгаас дээш үнэ ханштай байна. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний барааны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн боловч малын түүхий эдийн үнэ өмнөх жилээс багасч зарим нь үнэгүйджээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих