М.Анхцэцэг: “Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө Их хувь зохиол”

15438262825c04eb6a4c23d

- Сайн байна уу? Хүндийн өргөлтийн спортын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жилийн энэ өдөр Хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж байлаа.

- За баярлалаа. Ер нь аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө их том юм шүү дээ. Их хувь зохиол, аз завшаан юм. Энэ хувь зохиол надад ирсэнд маш их баяртай байна.

- ДАШТ-ээс хойш чиний амьдралд багагүй өөрчлөлт орлоо. Ээж боллоо, гэр бүлтэй ч боллоо.

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амарлаа. Энэ хугацаанд хүүтэй боллоо. Гэр бүлээ зохиож, нөхөртэйгээ нэг гэрт орлоо. Нэг сараас эхлээд бэлтгэлдээ эргээд орно.

- Шинэхэн ээж Анхцэцэг өмнөхөөсөө хэр зэрэг өөрчлөгдөв

- Мэдээж шал өөр байлгүй яахав. Эх хүн болно гэдэг өөрөө энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Өмнө нь бүх юм өөрийнхөө төлөө байдаг байсан бол одоо хүүгийнхээ төлөө гэж илүү их боддог болсон байна. өөрөө ээж болоод одоо л ээжийнхээ зовлонг ойлгож байна даа.

- Бэлтгэлээ нэг сараас эхлэх юм байна. Дараа жилийн зорилго.

- Эхлээд Азийн АШТ-д орно. Дараа нь ДАШТ-д ороод олимпийн эрхээ авах гэсэн зорилготой байна.

- Гэр бүлээ танилцуулаач

- Миний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин. Б.Золжаргал. “Драм гурав” хамт­­­лаг гэхээр хүмүүс сайн мэдэх байх. “Царцаа Намжил”, “Ромео Жульетта” зэрэг жүжигт тоглож байснаар сайн мэдэх байх. Манай хүн саяхан найзуудтайгаа хамт “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон, саяхан нээлтээ хийгээд бүх кинотеатруудаа гарч байгаа. Хүрэлцэн ирж үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Энэ боломжийг тохиолдуулан үргэлж миний ар тал болж явдаг ханьдаа хайртай шүү гэж хэлье

- Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна.

- Бараг 11 жил хичээллэж байна.

- Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?

- Хамгийн гол нь тууштай байгаарай. Ер нь аль ч спорт хүнд хүмүүжил олгодог. Спорт бол хүндлэл, хүн байхыг заадаг юм болов уу гэж боддог. Шинээр хичээллэж байгаа хүүхдэд хэлэхэд тууштай байгаарай. Бурхан тууштай, үнэн зөөөр хөдөлмөрлөсөн хүнийг заавал шагнадаг юм шүү гэж хэлье.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих