Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд эмэгтэй хүн зодсон нь тогтоогдвол эгүүлэн татна

15445914275c109843bc474

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд хоёр сартай хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт очиж, тусламж гуйхаар элчин сайдын яаманд хандсан эмэгтэйг яамныхаа үүдэнд зодсон тухай мэдээлэл өчигдөр орой фэйсбүүкт цацагдсан.

Тодруулбал, Эхнэр нөхөр хоёр хандивын аян өрнүүлж, өнгөрсөн наймдугаар сард хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулахаар Энэтхэгт очжээ. Гэвч дөрвөн сарын дараа эх орон руугаа буцах болсон ч олон асуудалтай тулгарсан тул ЭСЯ-наас тусламж гуйх гэсэн боловч Г.Ганболд гарч ирээд эхнэрийнхэн цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн тухай нөхөр нь цахим орчинд оруулсан юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч тодорхой хариулт авч чадсангүй.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Твиттертээ “Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна” гэжээ. 

Тэрбээр, Япон Улсад айлчлалаар явж байгаа юм.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих