IEA: Агаарын бохирдлын эсрэг ccs технологи ашиглахад нүүрсний салбарт 92 тэрбум ам.доллар шаардлагатай

1544673575_233915-13122018-1544661730-2082585710-12-11

Нүүрс олборлогч томоохон компаниуд дэлхийн дулаарлыг бууруулахад татвар төлөгчдийн оролцоо байх шаардлагатай гэж үзэж байна.

Нүүрснээс нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдлыг ялган авч хадгалах нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, дэлхийн дулаарлыг хязгаарлах хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.

Хэдий тийм боловч энэ аргыг уул уурхайн компаниуд дангаараа ашиглах нь хэтэрхий өндөр зардалтай байдаг байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор нэг тонн нүүрсийг дээрх байдлаар боловсруулахад 40 ам.долларын зардал гарах ажээ.

Харин салбарын хэмжээнд 2040 он гэхэд жилд 2.3 тэрбум тонн нүүрсийг ийм байдлаар боловсруулах шаардлага үүсэх юм байна. Тиймээс жилийн нийт зардал нь 90 тэрбум ам.долларт хүрч байгаа аж. Энэ нь нүүрс олборлогч томоохон компаниуд бие даан гаргах боломжгүй хэтэрхий өндөр дүн гэдгийг “Glencore”, “BHP”, “Royal Dutch Shell” зэрэг томоохон компаниуд онцолж байна. Дээрх компаниуд хэрэглэгчдэд татвар оноох байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа ажээ.

М.Золбоо

BloombergTV.mn

URL:

Сэтгэгдэл бичих