Гудамжинд шингэн шоколад асгарчээ

a708001e761d294d54b4683c6fb69a24

Германы Верль хотын гудамжинд нэг тонн шингэн шоколад асгарснаас болж зорчих зам дээр 10 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн урсжээ. Тус хотод үйл ажиллагаа явуулдаг чихрийн үйлдвэрт осол гарснаар энэ явдал болсон гэнэ. Шингэн шоколад үйлдвэрийн хана дагуу гудамж руу урсан гарч ирж, зам дээр лаглайн царцжээ.

Дуудлагаар хотын онцгой байдлын албаныхан шуурхай ирсэн аж. Тэд хэдэн цагийн туршид энэхүү байдалтай хүрз барин тэмцэж, халуун усаар хайлуулж, хийн халаагууруудыг хүртэл ашиглажээ. Чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжид техникийн саатал гарсны улмаас ийм явдал болсон гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих