Монголчууд амт чанаргүй солонгос хоолоор ходоодоо “алж” байна

solongos-1Монгол Улс нийт хүн амын дундах нас баралтын шалтгаанаар ходоодны хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон нь олон улсын эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон. Шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хожуу үед нь илрүүлдэг гэдгийг ч бас хэлж сануулдаг. Ялангуяа цавуулаг ихтэй  байгалийн бус чанараа алдсан цагаан будаа болон дээд зэргийн гурил, чихэрлэг бүтээгдэхүүн, амтлагч ихтэй хоол, согтууруулах ундаа нь ходоодны “дайсан” билээ.

Дэлхийд Солонгос хоолыг хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлжээ. Гэтэл Хоол судлалын төвөөс мэдээлснээр монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгос хоолны газруудын хоолны амт чанар, шим тэжээллэг байдалд  судалгаа хийхэд тогтсон нэг амт, чанар стандартгүй,шим тэжээлгүй, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тогооч нар нь байнга солигдож, төрөл бүрийн амтлагч хийх болсон нь тус үндэстэний  хоолны уламжлалт байдлыг алдагдуулж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм байна.  Иймд тус төв Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудыг мэргэжлийн тогоочоор хангах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж  хоолоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, мөн боловсрол олгох ажлыг нэг дор төвлөрүүлсэн анхны бааз болох зорилго тавьсан байна. Түүнчлэн монгол тогооч нарыг сургаж бэлтгэн монголын зах зээлд солонгос хоолны газрыг монгол хүмүүс ажиллуулдаг болох ажээ.

https://updown.mn/52551.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.