Эдийн засаг 7.1 хувиар өсчээ

29

Дотоодын эдийн засаг 2018 онд урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 хувиар өссөн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэгвэл АХБ-аас гаргасан 2018 оны тайланд “2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно” гэж тусгаж байсан юм. Манай улсын хувьд 2011 онд эдийн засгийн хамгийн дээд өсөлт 17.3 хувьд хүрч байсантай харьцуулахад 7.1 хувийн өсөлт нь дундаж үзүүлэлт болох ч сүүлийн таван жилээр авч үзвэл өндөр өсөлт болж байна.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ийн өсөлт 5.8 хувьтай тэнцэж байв. Өнгөрсөн онуудын Төсвийн тухай хуульд эдийн засгийн өсөлтийг 2017-2019 онд тогтмол 2 хувийн өсөлттэй байж 2019 онд 7.9 хувьд хүрч, 2014 оны өсөлттэй ойролцоо түвшинд хүрнэ хэмээн тусгаж байв. Энэ удаагийн эдийн засгийн өсөлтийн албан ёсны дүнг Үндэсний статистикийн хороо баталгаажуулан зарлах юм.

Б.Болд

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.