Д.Оросоо: Монголын төр “террорист” шиг болчихлоо

UntitledghhfhdБ.ДОЛЖИНЖАВ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байсан шүүгч Л.Бямбаа амиа алдсан хэрэг энэ сарын 23-ын өдөр гарсантай холбогдуулан хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Хуульч Д.Оросоо “Зам тээвэр хөгжлийн яаманд төрийн албан хаагч Г бусдын гарт амиа алдсан, Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын цэргийн 336-р ангийн байлдагч А амь насаа алдсан зэрэг хэргүүд удаа дараалан гарлаа. Хамгийн ноцтой нь эдгээр хэрэг төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид давтагдаж байгаа нь түгшээж байна. Иргэний халдашгүй байх эрх, амьд явах эрхийг хамгийн их зөрчигч нь төр өөрөө боллоо. Монголын төр хүний эрхийн хувьд “террорист” шиг болчихлоо” гэв.

Тэд “Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг Хууль зүй дотоод хэргийн яам хүлээж байгаа ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Ийм ноцтой хэрэг гарсан үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаа нь олон мянган төрийн албан хаагч, талийгаачдын ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг” хэлж уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулахыг , ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг  ард түмнээсээ уучлалт гуйж огцорохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тэд цаашид хууль хяналтын байгууллага хүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих арга хэмжээ авахаас аль болох татгалзах, шинэ хуулиар тогтоосон хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэглэхийг уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих