Месси, Мбаппегаас 12 оноо илүү авч дахин нэг “Алтан шаахай”-н эзэн боллоо

алтан

“Барселона”-гийн довтлогч Лионель Месси “Алтан шаахай” төлөөх тэмцэлд тэргүүлж, энэ улиралд Европын шилдэг мэргэн буучаар дахин нэг удаа шалгарлаа.

Испанийн аварга шалгаруулах тэмцээний  33 дугаар тойрогт “Атлетико”-гийн эсрэг Аргентин эрийн оруулсан бөмбөг ялалт авчрахад нь тусалжээ. Түүний гол өрсөлдөгч нь “ПСЖ” багийн залуу Килиан Мбаппе ням гаригт “Страсбург”-ийн эсрэг тоглолтод гоолдож чадсангүй.

“Алтан шаахай”-н эхний 10-д орсон хөлбөмбөгчид:

  1. Лионель Месси (Барселона): 33 гоол (x2.0) / 66 оноо
  2. Килиан Мбаппе (“ПСЖ”): 27 гоол (x2.0) / 54 оноо

3-5 Фабио Квальярелла (“Сампдори”): 21 гоол (x2.0) / 42 оноо

3-5 Кшиштоф Пёнтек (Mилан): 21 гоол (x2.0) / 42 оноо

3-5 Роберт Левандовски (Байерн): 21 гоол (x2.0) / 42 оноо

6-7. Дуван Сапата (“Аталанта”): 20 гоол (x2.0) / 40 оноо

6-7. Луис Суарес (Барселона): 20 гоол (x2.0) / 40 оноо

  1. Мбайе Дьян (“Галатасарай”): 26 гоол (x1.5) / 39 оноо

9-10. Криштиану Роналду (Ювентус): 19 гоол (x2.0) / 38 оноо

9-10. Серхио Агуэро (Манчестер Сити): 19 гоол (x2.0) / 38 оноо


URL:

Сэтгэгдэл бичих