Б.Хурц: Намайг яллавал бүх юмыг чинь дэлгэнэ шүү

4970

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарын ТЕГ, ШШГЕГ-т ажиллаж байсан есөн хүн холбогдоод байгаа.
Тэдэнд холбогдох хэргийг 2019.06.25-нд НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251.1, 133.1-зааснаар яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоон Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Тус шүүх 2019.07.08-нд хуралдаж, Б.Хурц нарыг шүүх хурлыг 2019.07.23-нд хийхээр товлосон.
Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн аавын талын хамаатан Ц.Отгонжаргал ажилладаг. Тиймээс Б.Хурц нар шүүхийн шийдвэрээс айхгүй байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн.
Б.Хурц нарыг шүүхтэй холбоотой асуудлын эргэн тойронд дахин нэг ноцтой мэдээлэл Төрийн ордноор яригдаж эхэллээ.
Б.Хурц сүүлийн үед албан тушаалаараа, бас саяхан батлаглсан хуулиар шүүхэд нөлөө нь ихсээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад, -Намайг яллавал бүх юмыг чинь дэлгэнэ шүү гэж хэлсэн гэнэ.
Б.Хурцын энэ үгээс болоод Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүс хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь, -Та Б.Хурцтай муудалцаад дэмий байх аа, яллах хэрэггүй юм биш үү гэж, нөгөө хэсэг нь, -Таныг яахыг монголчууд бүгд харж байна, шүүх шийдэхээрээ шийдэг, дараагийн сонгууль ч ойртож байна хэмээн сануулсан байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хэнд нь ч тодорхой шийдэл хэлээгүй бөгөөд хэрхэх нь тодорхойгүй байгаа ажээ.

https://www.facebook.com/2219365448147210/photos/a.2263340313749723/2344865345597219/?type=3&theater


URL:

Нэр: go to this site Огноо: 17 September 2019

I just want to tell you that I am very new to blogs and really liked this blog site. More than likely I’m planning to bookmark your site . You really come with remarkable articles and reviews. Appreciate it for revealing your web site.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.